-Өөрөө өөрийгөө хайрлаж, захирч чаддаг хүн өрөөлийг бас хайрлах, захирах чадвартай байдаг. Одоогийн залууст ийм л чадвар дутуу юм шиг санагддаг. Охид, залуус архи их ууж байна. Өөртөө хайртай хүн архи уухгүй шүү дээ. Бидний үед залуус ухамсар өндөр, зорилгодоо үнэнч байжээ. Одоо ийм залуус байгаа ч дийлэнх нь зорилго чиглэлгүй, бааранд сууж архидаж хайран залуу нас, цаг хугацаагаа үрж байгаад харамсдаг. Үр бүтээлгүй өнгөрүүлсэн цаг мөч бүхнээ эргэн харж түүнийгээ засаасай. Хөгшрөөд ирэх цагт юу ч сурч мэдээгүй, өөртөө зориулсан мөнгө төгрөггүй, амьдрал нь цэгцрээгүй л үлдэнэ шүү дээ. Монголын эмэгтэйчүүдийг цэвэр ариун, чанад хатуу байгаасай гэж боддог. Монгол бүсгүйн нандин чанар алдагдсанд харамсдаг. Ялангуяа, охид өөрийгөө хайрлаж, захирах тал дээр илүү чанга байх хэрэгтэй. Охид цэвэр ариун байж, эрчүүд хэлсэндээ хүрдэг бол Монгол үндэстэн цэвэр ариун байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )