Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2020.04.01/ коронавирустэй тэмцэхэд Засгийн газраас хэрэгжүүлж буй багц арга хэмжээ, бодлогын талаар мэдээлэл өглөө.
Засгийн газраас эдийн засгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхдээ иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлд хуваан авч хэрэгжүүлж эхэлжээ. Зарим арга хэмжээ хоёрдугаар сарын эхнээс хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг Сангийн сайд онцолсон юм.
Түүнчлэн олон улсын болон Монгол Улсын эдийн засаг тогтворгүй хямралт нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед шаардлагатай хөрөнгө оруулалтаа царцааж, хасах танах бодлого баримтлахгүй, төсөв тэлэх бодлого дээрээ хатуу зогсоно гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон юм.
Сангийн сайдын хүргэсэн мэдээллээс онцолж буй эшлэлүүдийг хүргэе.
-Коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалж Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0 хувь гэж тооцсон.
-Манай экспортын голлох түнш болсон БНХАУ-ын эдийн засгийг хоёр хувиар өснө гэж тооцоолжээ.
-Бусад улс орнуудын бодлого аль зүг рүү явж байгаа, ямар арга хэмжээ авч байна, эдийн засгийн арга хэмжээний онцлог зэргийг харж байж Монгол Улс бодлогоо боловсруулсан.
-Эдийн засагчид дэлхийн эдийн засгийг огцом унаад огцом өснө гэж тооцоолж байна.
-Монгол Улсын Засгийн газар коронавирусийг эдийн засагт нэг жилийн хугацаанд нөлөөлнө гэж тооцоолсон.
-Засгийн газраас эдийн засгийн багц арга хэмжээг иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн гурван чиглэлд хуваасан.
-Сонгууль дөхсөнийг ойлгож байгаа. Гэхдээ зарим хүний хэлж байгаа шиг хөрөнгө оруулалтын зарим зардлаа танаж, төсөвт тодотгол хийхгүй. Эдийн засаг тэртээ тэргүй хүнд байгаа. Энэ цаг үед нь улам хааж, боож, хасаж, танаж болохгүй. Ингэвэл улам хямрах болно. Тийм учраас төсвөө тэлэх бодлого баримталж байгаа.
-Оны эхний улирлын байдлаар төсөвт 97.8 тэрбум төгрөгийн орлого дутахаар байна.
-Гуравдугаар сард төсвийн орлого 30 тэрбум төгрөгөөр буурсан.
-Дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар экспорт 540-560 сая ам.доллар, импорт 150 ам.доллароор буурсан мэдээлэл бий.
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
-Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд одоогоор 17 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл болон шаардлагатай тоног төхөөрөмжид 9 тэрбум, халдваргүйтгэл болон бусад зардалд 8.5 тэрбум, нэмэлт цалин, урамшуулалд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан.
-Үүнээс гадна гаднын хөрөнгөөр 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж байгаа. Тухайлбал, Азийн хөгжлийн банк 4.2 тэрбум, Дэлхийн банкны зургаан тэрбум, БНСУ-ын 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт бий. Үүгээр хүчил төрөгчийн аппарат, оношлуур зэргийг шийдэж байгаа. Түүнчлэн олон улсын бусад байгууллагаас зургаан тэрбум төгрөгийн техникийн туслалцаа, хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг шийднэ.
-УИХ-д өргөн мэдүүлэхээ хүлээж буй бусад хөрөнгө оруулалтууд бий. Азийн хөгжлийн банкны 81.9 тэрбум, түүнчлэн буцалтгүй тусламж хэлбэрээр олгох 2.7 тэрбум, Дэлхийн банкнаас 74.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Хурдан хугацаанд гэрээ байгуулаад хөрөнгө оруулалтаа шийднэ гэж төлөвлөж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд “ковид-19” вирустэй тэмцэх ажлын хүрээнд халдварын оношилгоо, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас бүрэн чөлөөлсөн.
ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИХ АЖЛЫН ХҮРЭЭНД
-Сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор зарим зардлыг хэмнэх боломжтой болсон. Хэмнэсэн мөнгөөр 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөгийг олгох боломжтой болсон.
-Эдийн засгийн багц хөтөлбөрүүдэд дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл нийгмийн даатгалын шимтгэл авахгүй зэрэг аж ахуйн нэгжтэй холбоотой шийдвэр гаргасан. Гэхдээ үүнд төрийн байгууллага, төрийн өмчит компани эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд хамаарахгүй.
-Төрийн байгууллага, төрийн өмчит компани, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ажилчид энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлдгөөрөө төлнө.
-Учир нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа коронавирусээс шалтгаалж буураагүй.
-Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж буй байгууллагуудад ажилчдын тоогоор 200 мянган төгрөг олгоно. Түүнээс биш бүх компанид олгохгүй. Энэ санхүүжилтийг ажилгүйдлийн сангаас олгоно.
-Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Үүнд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт олгоно. Нэг хүнд дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт орохоор байгаа.
-Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр тавдугаар сарын 31-нд багтааж ноогдол ашиг тараана. Иргэдэд 119.1 тэрбум, аж ахуйн нэгжүүдэд 636 сая төгрөгийн ноогдол ашиг тараах тооцоо байна.
-Ямар нэгэн шалтгаанаар хувьцаат компаниуд өмнөх оны ноогдол ашгаа тараагаагүй байна. Одоогоор 292 иргэнд олгох 8.1 тэрбум төгрөгийн ноогдол ашгийг тавдугаар сард багтаан олгохоор боллоо.
-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага цахилгааны төлбөрөө төлж чадаагүй бол цахилгааныг нь таслахгүй, алданги тооцохгүй байхаар болсон. Есдүгээр сарын 01-хүртэл энэ арга хэмжээ үйлчилнэ.
АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ, ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ АЖЛЫН ХҮРЭЭНД
-Хүн амын орлогын албан татварыг тооцохгүй ажилчдын цалинг бүтэн олгохоор шийдвэрлэсэн ч энэ хугацаанд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ иргэн бүр төлнө. Яагаад гэвэл коронавирусний дэгдэлттэй хүнд цаг үе учраас иргэн бүр төлөх ёстой.
-Байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд 0-лэж байгаа ч Зарим байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлээ төлье гэх санаачилга гаргасан. Үүнд Засгийн газрын зүгээс талархалтай хандаж байгаа.
-Жилд 1.5 тэрбумын төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлсөн. Энэ арга хэмжээнд 105 мянган аж ахуйн нэгж хамрагдахаар тооцоолж байна. Гэхдээ төрийн өмчит компани болон төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудад хамаарахгүй.
-Татвараа хугацаанд нь төлөөгүй байгууллагуудад тооцох алдангийг наймдугаар сарын 31 хүртэл тооцохгүй.
-Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлж байгаа. Үүнд зах худалдааны төв, үйлдвэр, үйлчилгээний газар, хувийн сургууль, цэцэрлэг зэрэг газрууд хамрагдана.
-Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар 14 төслийг 720 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
-Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр төвлөрсөн төхөөрөмжүүдийг үнийн 50 хувиар хөнгөлөн компаниудад олгохоор шийдвэрлэсэн. Нийт 34 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж бий.
-Засгийн газрын хэмжээнд тэвчиж болох бүх зардлаа танасан. Энэ бол санхүүгийн сахилга бат юм.
Сэтгэгдэл ( 8 )
Unegui tsahilgaan neg musun hereglechih. Bas utasnii munguu tuluud
Цахилгааны төлбөрөө төлөөгүй 9 сарын 1 -н хүргэхээр цахилгааны төлбөр овоороод өндөр болчихвол яах вэ
Юм л бол илүү авах гээд байдаг газар тэгж буян үйлдэх үү үгүй л болов уу харин ч далимдуулаад сиймхийг ашиглаж илүү завших арга хэрэглэхийг үгүйсгэхгүй
өвлийн 10 сараас 2 сарыг дуустал гэр хороололын айл өрхийн цахилгааны хөнгөлөлт үзүүлсэнээр цахилгааны төлбөр сар бүрд 12-20 мянган төгрөг төлж байсан. гэтэл энэ 3 сарын цахилгааны төлбөр гэнэт 70.000 төгрөг гарсан гэж бичсэн байна. ингэж айл өрхийн цахилгааны төлбөрийг гэнэт үндэслэлгүйгээр илүү нэмж төлөх үнийг өсгөж бичилт хийж иргэдийг хохироож байна. Цахилгааны заалтыг шалгая гэхэд хуучиныг солиод шинэ тоолуур тавьсан гэж байна. энэ юу гэсэн үг вэ? Ер нь сүүлийн 4,5 жилд ингэж үндэслэлгүйгээр гэнэт их мөнгө бичдэг нь жил бүрийн хавар буюу өвлийн шөнийн тарифийг тэглэхээ больсоноос хойш 3
Han uul 1 horoonii bas erguu huuhen uud balbana hashaa nudej bgaa yum shig
Яг одоо тасдаад явж баина Хэлэхээр заавар журам ирээгүи гээд л омогдож баина даа Цалинтаи бол өгмөөр л баина
СХД иин Баянхошуу хавиар явдаг тэр нэг шар хүүхэн өвчин зовлон ,нялх няраа хүүхэдтэи ,,нам даралтын зуух нь нососгүи дэлбэрэх хамаа чгүи шаана шүү ,Дарга нар нь хэлж өгөөрэи
СХДҮҮРГИЙН ЦАХИЛГААН ТАСДААД ЯВААД БАЙДАГ ЭРГҮҮ ХҮҮХЭНД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ