Бурак Озчивит: Фахрие бол миний цорын ганц бүсгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 02

Олны сэтгэлийг байлдан дагуулсан Туркийн “Мөнхийн хайр” киноны гол дүрийн жүжигчин, модель, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан Бурак Озчивитийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Ийм сайхан залуу байх нь танд саад болдоггүй юу, асуудал үүсгэхгүй байна уу?

-Энэ асуултад юу гэж хариулах юм бэ? Би дэлхий ертөнцийг энэ талаас нь хардаггүй. Хэрвээ сайхан байлаа гээд л бүх зүйл болдог байсан бол би энэ амжилтад хүрэхгүй байсан. Физиолог хүнд давуу тал болох нь мэдээж ч өөр нэгэн зүйл заавал байх ёстой. Ухаан, авьяас, мэргэжилдээ дуртай байх гээд олон зүйл бий. Би энэ бүгдийн төлөө их хүч зарцуулсан.

-Та үнэхээр л зөвхөн сайхан залуу биш. Би Венад хийгдсэн видеог үзсэн юм. Энэ бол төсөөлшгүй зүйл байсан. Тэнд юу болсон талаар яриач?

-Бид нар ч бас их гайхсан. Эхнэр бид хоёр амрахаар явсан юм. Бид яг л шувуу шиг эрх чөлөөтэй, жаргалтай байлаа. Бид хоёр буусан зочид буудлынхаа тагтан дээр сэлфи хийсэн юм. Хамгийн алдартай талбай бидний ард байсныг ч мэдээгүй... Дараа нь бид зугаалахаар гарсан. Хэдэн цагийн дараа зочид буудалдаа эргэж иртэл зам хааж, хүмүүс бөөгнөрсөн, эргэн тойрон хашигдсан мэт байдал угтсан. Өчигдөр нь шинэ жил байсан ч ийм олон хүн бөөгнөрөөгүй байтал энд сая ямар нэгэн зүйл болж л гэж бид бодсон. Гэхдээ юу болсон юм бол гэдэг нь гайхмаар байв. Гол хаалгыг хаасан байсан учир бид зочид буудлын ажилтан руу залгасан. Тэд эхнэр бид хоёрыг запаас хаалгаар ор гээд тэнд угтаж аван өрөө рүү хүргэж өгсөн.

-Юу болоод байгааг та мэдээгүй л байсан уу?

-Үгүй. Хүмүүс хашхиралдаад л эргэн тойронд бөөн чимээ, бүхэлдээ аймаар байсан. Талбай дээр цагдаагийн 12 машин ирчихсэн, манай өрөөний хаалгыг цагдаа тогшлоо. Тэр “Та нар хэн бэ” гэж асуухад бид “Юу гэсэн үг вэ” гэж асуусан. Цагдаа “Та нар юу хийчихэв ээ” гэхэд нь бид юу хийсэн гэж хэмээн гайхлаа. Тэр биднийг ямар нэгэн зураг цахим хуудсандаа оруулсан, түүнээс болоод энд хүмүүс бөөгнөрчихлөө, тэд нар яачхав аа гэж асуусан. Бид хоёр бүр хөшчихсөн. Тэр олон хүн бид хоёроос болоод цугларсныг ойлгов. Дараагийн өдөр нь биднийг зочид буудлын цайны газраас шууд цагдаа гудамжийг хаагаад биднийг нисэх буудал руу хар шилтэй цонхтой машинаар аваачсан. Бид нисэхээсээ дөрвөн цагийн өмнө тэнд очсон байв. Бүх зүйл ингээд шийдэгдсэн ч хоёр хүн баривчлагдсан. Тэр өдөр бид интернэтэд нийтэлсэн зураг ямар үр дагаварт хүргэж болдгийг ойлгосон.

-Сонинууд энэ талаар юу гэж бичсэн бэ?

-“Венийн бүслэлт”.

-Та өөрийгөө од гэдгээ мэдэрсэн үү?

-Үгүй, би ийм зүйлийг өмнө нь туулсан.

-Дүрдээ “амьдрахгүй” байх тохиолдол байдаг уу?

-Миний хувьд бол үгүй. Ийм зүйл байх ёсгүй. Энэ бол илбэ мэт зүйл. Илбээр “Үүнийг хий” гэж хэлээд л шууд болдог бол бидний мэргэжил өмнө нь бэлтгэж байгаад тэр илбийг хийдэг.

-Гэр бүлийн амьдрал ямар байна?

-Гайхалтай.

-Таныг гэрлээд жил ч болоогүй байхад хүмүүс салсан гэж яриад байх зүгээр үү?

-Юу хэлэх вэ дээ, хүмүүс тийм сонин. Гэхдээ бид хоёр тийм зүйлийг хайхрах дургүй.

-Яаж тэгж чадаж байна. Мэдээнүүд сониноор нил гарсан?

-Өөрөөр яана гэж. Өглөө сэрээд сонин хараад “Ер нь юу болоод байна аа” гэж өөрөөсөө асуудаг.

-Та тэдэн рүү залгаад “Ийм зүйл байхгүй, яах гэж худлаа ярьдаг юм бэ” гэж хэлье гэж бодоогүй юу?

-Үүнд төгсгөл гэж байхгүй. Ёроолгүй худаг. Тэр дундаа орчин үед олон нийтийн цахим сүлжээний эрин үе учир тэдэн рүү утасдаад ямар ч нэмэргүй.

-Таны тухай худал зүйлүүд бичээд байх үед юу хийдэг вэ?

-Энэ өдрийг хүртэл би юу ч хийгээгүй. Ямар ч бичлэг нийтлээгүй. Хүмүүс дараа нь тухайн мэдээлэл худлаа байсныг ойлгоно.

-Фахрие та хоёрыг салгахыг хүссэн фэнүүд байдаг л байх?

-Их сонирхолтой байна, гэхдээ бид тэдний дүгнэж байгаагаар хамгийн сайхан хос. Би үүнд их баяртай байдаг. Биднийг хос гэдгээр нь, бас тус тусад нь хайрлаж хүндэлдэг нь их сайхан байдаг.

-Хэн нэгэн бүсгүй Фахриег сайхан бүсгүй биш гээд өөрийгөө танд тохирох хүн гэвэл түүнд юу гэж хариулах вэ?

-Фахрие бол миний цорын ганц бүсгүй.

-Эх оронч гэдэг нь таны хувьд ямар байхыг хэлэх вэ?

-Энэ бол миний хувьд ямар нэгэн маргашгүй зүйл. Миний эх оронч байдлын талаар хэн нэгэн эргэлзэх шалтгийг би өгөхгүй. Энэ нь миний ажил хэргээс л ойлгомжтой биш байна гэж үү?

-Яагаад дайны сэдэвтэй кино хийсэн юм бэ?

-Америкийн тийм кинонуудыг бид үздэггүй гэж үү? АНУ бол кино урлагт эхний байрыг эзэлдэг. Бид сериалын тал дээр Америкийн дараа хоёрдугаарт ордог. Миний тоглосон гурван сериалыг гадаадад гаргаж байна. Хилийн чанадад надад боломж байна. Америкт ч боломж олдвол би яагаад чадахгүй гэж?

-Жүжиглэх урлагийн хамгийн хүчтэй тал нь юу юм бэ?

-Жүжиглэх чадварт учир нь байгаа юм биш зүгээр л сайн хүн байх хэрэгтэй гэж би боддог.

-Сайхан үг байна...

-Гэхдээ л энэ тийм. Миний цорын ганц зорилго бол сайн хүн байх. Кино бүтээж байхдаа нэг баг байх, зураг авалтын талбайд инээмсэглээд гарах, телевиз үзэгчийг хайрлах, гудамжаар яваа энгийн хүнийг хайрлах зэргээс энэ зүйл эхэлнэ. Сайн хүн байж чадахгүй бол сайн жүжигчин байж чадахгүй.

-Бүгд таныг ийм болохоор чинь л мэддэг. Тийм биш гэж үү?

-Хэрвээ тийм бол би маш их баяртай байна. Хүнийг далдуур “Тэр сайн хүн байсан” гэж ярих нь л чухал гэж би боддог. Ерөнхийдөө бол энэ нь надад хангалттай, өөр юу ч хэрэггүй.

-Фэнүүд чинь таныг хараад дагаж, бөөгнөрөх танд хэцүү байдаг уу. Үүнээс болж эрх чөлөөт амьдралаа санах үе бий л байх?

-Би тийм байдалд дасчихсан. Ийм нөхцөл байдалд гол нь дэмжлэг чухал байдаг. Фахрие үүн дээр надад тусалдаг. Тэр намайг юу мэдэрч, юунд зовж байгааг маш сайн ойлгодог. Иймээс бид хоёулаа бие биеэ дэмждэг.

-Та хоёр Туркт амрах бол хаашаа явдаг вэ?

-Бидэнд Туркт амрах одоо амаргүй болсон. Юу үнэн, тэр л үнэн.

-Та мотоцикл унадаг байх аа?

-Тийм ээ. Нэлээд дээр. Аав үүний эсрэг байдаг юм. Тэр их дургүйцсэн.

-Фахрие та хоёрын хайр сэтгэл хэзээ эхэлсэн юм бэ?

-Бидний харилцаа “Чалыкушу”-гийн дараа эхэлсэн. Бид нэг төсөлд оролцож, тэнд бие биедээ дурласан.

-Гэрлэх шийдвэр хэрхэн гаргав?

-Би дурласан, гэрлэхээр шийдсэн. Бид хоёр их жаргалтай байна. Хүн чамтай зүрх сэтгэл, ертөнцийг үзэх үзлээрээ тохирохоос илүү сайхан зүйл гэж юу байна? Бид илүү эрт гэрлэж болох байсан ч ажлаасаа болоод хуримаа хойшлуулж байж хийсэн. Бид хоёр үерхээд аль хэдийн дөрвөн жил болж байна.

-Харилцаагаа дурлалт хосууд шиг үргэлжлүүлж чадаж байна уу?

-Мэдээж чадаж байна. Гэхдээ бид гэрлэхээр шийдсэн. Манай болон Фахриегийн гэр бүл биднийг дэмжсэн. Бид энгийн турк гэр бүл. Эцэг эхчүүд шигээ л энгийн хүмүүс. Би өөр байхыг хүсээгүй. Бүгдийг ганцаараа эзэмшиж болохгүй, хувааж чаддаг байх хэрэгтэй.

-Эхнэр тань хартай юу?

-Фахрие юу? Огт үгүй.

-Тэр бас маш сайхан бүсгүй. Дур булаам эмэгтэй. Та түүнийг харддаг уу?

-Бид бие биедээ хэдий чинээ их хайртай байна, төдий чинээ нэг нэгнээ хүндэлдэг. Би түүний мэргэжлийг мэднэ, тэр минийхийг мэднэ. Ийм болохоор бидний амьдралд хардалтын зай байхгүй.

-Тэгэхээр та түүнийг хэн нэгэнтэй үнсэлцэж, оронд хамт хэвтэхийг хорихгүй гэсэн үг үү?

-Бид бие биеэ хүндэлдэг. Яагаад гэвэл бид өөрсдийн ажлаа хийж байна. Жүжигчний ажил ийм зүйлийг шаардана.

-Фахриегийн хийдэг хамгийн сайхан хоол?

-Фахрие ер бусын бүсгүй. Би тийм амттай хоол хийдэг хүнийг харж байгаагүй. Тэр манай ааваас илүү тогооч. Жишээ нь, Фахриегийн хийсэн пловноос өөр амттай плов идэж үзээгүй.

-Та ямар хоолыг сайн хийдэг вэ?

-Итгээрэй, юу ч хийж чадахгүй. Би амьд байхын тулд иддэг л хүн.

-Фахриед гэрлэх саналаа хэрхэн тавьсан бэ?

-Фахрие миний төрсөн өдрөөр сюрприз барьсан юм. Би үүнийг нь мэдээд бялуун дээр бөгж тавьчихсан. Бөгжийг хараад тэр шоконд орж, уйлж эхэлсэн. Тэгж би гэрлэх санал тавьсан.

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anu(66.181.161.110) 2020 оны 04 сарын 13

Yoo shvls goojchihloo yasan xuurxun zaluu we

1  |  0
azaa(66.181.186.123) 2020 оны 09 сарын 21

emir nihan denisiin tuhai beltgej sonirhuulaarai.

5  |  0
Gerel(66.181.191.147) 2020 оны 04 сарын 17

Олны танил жүжигчин гэхээсээ илүү хүн чанар, үзэл баримтлал нь гоё санагдлаа. Манай одрнцоруудын хажууд бол од жүжигчин ш дээ. Гэхдээ ийм даруухан байдаг байх нь ш дээ

9  |  0
Тархи угаахаа боль(49.0.137.174) 2020 оны 09 сарын 21

Сэжгийн юм. Энэ тэгээд сайхан залуу юм уу. Нуль үс ноос лалала. Эхнэр нь аятай юм. Хайран сайхан хүүхэн. Ийм юмтай нөхцөх гэж. Муухай том хамар үс

1  |  19
(202.131.243.190) 2020 оны 04 сарын 05

Нихан, Эмирийн амьдралаас сонорхуулаач

7  |  2
Zochin(66.181.161.38) 2020 оны 04 сарын 17

Ehner ni uurt ni yroosoo ch tohiroogui nihant bhdaa iluu hoorondoo tohirno niilbl goy amidarnada

8  |  4
Unench(202.126.88.36) 2020 оны 04 сарын 05

Yumiig dandaa saihan talaas ni harj baival orchlon chamd iluu ih gerliig ogno!,, \nMargashgui, martagdashgui,,magad saihan zaluu,, ertontsiin chimeg bilee l,,,\nTuunii togloson *Augaa zuun* kino gaihaltai,,,,,

5  |  0
zochin(192.82.73.151) 2020 оны 04 сарын 05

sanaa sain bol zaya sain gedeg l ene bh daa zov yvbal zoolon zoolon zambuulin gj saihan hosuudad az jargal husie tsaashdaa ch ene heveeree sain humuus bgaarai

4  |  0
.(212.253.23.232) 2020 оны 04 сарын 04

Balai turk serialuud

3  |  3
ИРГЭН(59.153.114.197) 2020 оны 04 сарын 05

Дагалдаад ямар суртал ухуулга яваад баигааг мэдэж баигаа биздээ. Минии арслан,,гэж баигаад лшашиндаа оруулна ,дараа нь яах ч юм билээ дээ

2  |  1
şerefsiz(85.104.90.38) 2020 оны 04 сарын 03

Ene gadnıı serıaluudııggargah tun buruuldaa neg heseg oswor nasnıı ohıdıın tolgoıd solongos zaluus bdag bsan bol odoo shalıg zawhaı zaljın hudalchaaraa aldartaı hulmastaı turkuud bdag bolno doo. \n

1  |  0
şerefsiz(85.104.90.38) 2020 оны 04 сарын 04

Ene gadnıı serıaluudııggargah tun buruuldaa neg heseg oswor nasnıı ohıdıın tolgoıd solongos zaluus bdag bsan bol odoo shalıg zawhaı zaljın hudalchaaraa aldartaı hulmastaı turkuud bdag bolno doo. \n

1  |  1
şerefsiz(85.104.90.38) 2020 оны 04 сарын 03

Ene gadnıı serıaluudııggargah tun buruuldaa neg heseg oswor nasnıı ohıdıın tolgoıd solongos zaluus bdag bsan bol odoo shalıg zawhaı zaljın hudalchaaraa aldartaı hulmastaı turkuud bdag bolno doo. \n

0  |  1
Зочин(223.24.167.27) 2020 оны 04 сарын 03

Маш сайхан хосууд, Королёк-птичка певчая гэдэг киног нь үзээрэй. Гайхамшигтай.

1  |  2
zochin(202.126.88.35) 2020 оны 04 сарын 13

Delhiin saihan hosuud bas saihan jvjigchid ta 2 t az jargal hvsii

3  |  0
Dermee(202.55.188.39) 2020 оны 04 сарын 03

Nihantai baihiig n l harah durtai.....hedii kino ch gsn vlgeriin met gaihaltai hosuud....yagaad ene 2 anhnaasaa uchirch boloogv yum bolooo.....

7  |  1
a(139.5.218.164) 2020 оны 04 сарын 05

duusdaggvi hogiin kino b.aleeshd..

6  |  2
Top