Медалийн загвараа гаргаад 2.500.000 төгрөгөө ав

2020 оны 04 сарын 02

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хүрээнд “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Улаанбаатар хотноо зохион явуулахаар бэлтгэл ажил эхлээд байгаа. Энэхүү наадам нь олон улсад анх удаа Олимпын, Олимпын бус, Паралимпийн, Дифлимпийн, Тусгай олимпын зэрэг 25 спортын төрлөөр нэгэн зорилго дор тэгш оролцоог дэмжин зохион байгуулагдана. “Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор зохион байгуулагдаж буй “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын  медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийх бөгөөд зохион байгуулагчдын медалийн загварын уралдааныг улс эх орон даяар  эхлүүлээд байгаа. Та зураг зурах, загвар зохиох, уралдаанд оролцох чин хүсэлтэй, шинийг эрэлхийлэх санаачилгатай, 18 -аас дээш насных бол уралдаан хүн бүхэнд нээлттэй. Дэлхий даяар тархаад буй цар тахлын үед ихэнх албан байгууллага, хувь хүмүүс гэрээс ажиллаж байгаа. Танд чөлөөт цагаараа, хоббигоо, мэргэжлийн ур чадвараа ашиглан 2.500.000 төгрөгийг авах боломжийг олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.greengames2020.mn цахим хаягаар нэвтэрч авна уу. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top