Коронавирусний халдварын тархалтаас урьдчилсан сэргийлэх зорилгоор манай улс хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор урлаг соёлынхон иргэддээ зориулан онлайнаар тоглолт зохион байгуулах болсон.
Өнгөрөгч Лхагва гарагт хошин урлагийн зургаан продакшн нэгдэн "Инээдээр дархлаагаа дэмжье" тоглолтыг зохион байгуулсан бол энэ удаад "Никитон" хамтлагийнхан үзэгчдэдээ өөрсдийн тоглолтоор бэлэг барихаар болжээ.
Тэдний "Монголдоо хайртай" хэмээх тоглолт өнөөдөр Боловсрол телевиз болон бусад цахим хуудсуудаар үнэ төлбөргүйгээр шууд цацагдана /2020.04.03/.
Сэтгэгдэл ( 0 )