Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг олон нийт "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" зэрэг сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр нь тун сайн мэднэ. Алтан үеийн авьяаслаг жүжигчдийн нэг түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж, артерийн судасны бөөгнөрөл оноштойгоор, яаралтай хагалгаа хийлгэхгүй бол хөлөө тайруулах эрсдэлд ороод байсан юм. Түүний хагалгааны зардалд нийт 30 гаруй сая төгрөг шаардагдан, өөрийн зүгээс өгөх боломжгүй байдалд хүрч ард иргэдээсээ тусламж хүсээд байсан.
Тэгвэл сайхан сэтгэлт иргэдийн зүгээс хайр хүндэтгэл хүлээсэн эрхэм жүжигчиндээ өгсөн сэтгэлийн хандивын үр дүнд эмчилгээний зардал бүрджээ. Улмаар хагалгаа нь амжилттай болсон сайхан мэдээг дуулгалаа.
Сайхан сэтгэлийн үрээр сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Монголчууддаа баярлалаа.
Сэтгэгдэл ( 10 )
Хаантан түм бум наслах болтугай.
Ашгүй дээ.
Аргагүй л ард түмний хайртай жүжигчдийн нэг шүү дэ та эрүүл энх байж түмэндээ дахин олон сайхан уран бүтээлээрэ бэлэг барин урт удаан жаргалтай амьдраарай.
Yasan saihan medee ve.mongolin ard tumen mini aguu yumaa.saihan aviyas eznee avarlaa
өө Гоё мэдээ\n
Гамаа сайн хийж урт наслаарай.
Хурдан эдгэхийн ерөөл дэвшүүлье
болж дээ хөөрхий
za za bie sain bodooroi doo bayar hyrgie urt udaan naslaarai
Батмөнх даян хаан байна ш дээ