Энэ сарын эхний өдрүүдэд самбо бөхийн Азийн АШТ Узбекстаны нийслэл Ташкент хотод болов. Энэ тэмцээнээс Монголын самбочид дөрвөн алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна. Он гарсаар манай жүдо, чөлөөтийнхөн тив, дэлхий, олон улсын олон тэмцээнд оролцохдоо медалийн буухиаг үргэлжлүүлсээр байгаа бол самбогийнхон бүр онцгой амжилт үзүүлсэн нь энэ. Залуучуудын эрэгтэй 57 кг-д БТСДуС-ийн Р.Цэдэн-Иш, -100 кг-д "Олимп" сургуулийн Д.Энхбаяр, + 100 кг-д Баянзүрх дүүргийн М.Ууганжаргал, насанд хүрэгчдийн -100 кг-д "Хонгор нутаг” дэвжээний Б.Бат-Орших нарын дөрвөн бөх алтан медалийн эзэн боллоо.Тэгвэл залуучуудын ангилалд 62 кг-д "Хонгор нутаг" дэвжээний Б.Эрхбаяр, +100 кг-д "Женко" клубийн Д.Цэрэнтогтох нар, өсвөр үеийнхний эрэгтэй 52 кг-д БТСДуС-ийн Г.Мөнхбат, 56 кг-д мөн сургуулийн М.Ганболд нар хүрэл медаль хүртсэн юм. Самбо бөхийн тив, дэлхийн тэмцээний дараа оролцогчдын дунд нээлттэй болдог уламжлалтай "Оддын тэмцээн"-ээс Д.Цэрэнтогтох, М.Ууганжаргал нар мөнгө, Д.Энхбаяр хүрэл медаль нэмж авч багийн амжилтаа урагшлуулсан байна. Ташкентын дэвжээнд энэ жил 18 орны тамирчид хүч үзсэнбайна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )