Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд болсон билээ.
Гэвч шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “...Миний бие ХӨСҮТ-өөс өгсөн зааварчилгааны дагуу гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:00 цагт буюу маргааш хүртэл хойшлуулсан юм.
Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш /2020.04.08/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Сэтгэгдэл ( 2 )
Бөх хүн бүдүүн өвсөнд, баатар хүн нэг суманд гэж ардын үг байдгийг санаж явах хэрэгтэй дээ, хүү минь.
Бат-Үүл бол ардчиллын нэр барьёан авилгалч. Шүүгч нарыг хүртэл авилгалдана. Эрдэнэтийн 49 луйварт оролцоно. Хүүдээ тендер өгнө. Буурал Бат-Үүл зайл.