Э.Бат-Үүл нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр /2020.04.08/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурлыг 10:00 цагт товлоод байна.

Тэднийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. 

Өнгөрсөн сарын 25-нд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон ч шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “...Миний бие ХӨСҮТ-өөс өгсөн зааварчилгааны дагуу гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр 10:00 цаг хүртэл хойшлуулсан билээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(59.153.112.253) 2020 оны 04 сарын 08

Энэ нөхөр ингээд сууж байгааг харахад үнэхээр сайхан

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 08

Luivarchidiig shvvh shvvhgvig heleltsedeg bolood bna gedeg bol arail hyyli zaharsanii shinj .\n

0  |  0
иргэн(203.91.119.66) 2020 оны 04 сарын 08

Энэ ойлгомжтой хэрэг л дээ. Хотын даргын хүү хотоос сураггүй компаниар тендер авсан. Тендерийн газар руугаа хотын мөнгөөр баахан дэд бүтэц татуулсан. Тэгээд хийсэн юмгүй Бэрэн компанид хэдэн тэрбумаар өртэй нь зарсан. Бэрэн бодвол өөр зүйлээр наймаалцаж, авлигаа компани худалдан авч байгаа байдлаар өгсөн байх. Бэрэнгийн барилгын өөр төслүүдээр нь барьцаалж шахсан ч байж болох.

0  |  0
Батхүү(202.126.89.188) 2020 оны 04 сарын 08

Ийм ойлгомжтой зүйлийг шийдэж чадахгүй нэг л но байна нэг бол сонгууль хүлээж байгаа эсвэл үүл хахуулаа бага өгч байгаа наад хэдэн шүүгчидээ ахиухан өгвөл хөөнө хэлэлцэх хугацаа дуустал аавын хаалга татахгүй

0  |  0
зээээ(150.129.142.164) 2020 оны 04 сарын 08

Ардчилал устах нь гээд бухимдаад байсан чинь Эрхмэдэлд байхдаа еерее л Гэмт хэрэг уйлдсэн юм биш уу ?! Шуухийн шийдвэрийг харахаас ?!Хэргээс мулталсангуй гэж Баттулгаа зэмлээд байж дээ?

0  |  0
иргэн(202.55.191.205) 2020 оны 04 сарын 08

энд зүгээр л тэр үеийн мэдээний тоймуудыг харахад л тодорхой, Чулуудай гэж хүн анх хаанахын хүмүүстэй хамтрач тендэр авлаа, дараа нь хоорондоо муудаад төсөл будаа, дараа нь Бэрэн групп ХХК гарч ирсэн, ямар ажил явуулахын тулд тухайн төслийг нь өртэй нь худалдан авлаа гээд л.

0  |  0
Top