Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар П.Мөнхжаргалыг томилжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 5/19 тоот тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв /ИНҮТ/-ийн даргаар Пүрэвжавын Мөнхжаргалыг томиллоо.

П.Мөнхжаргал нь 1996 онд ОХУ-ын Красноярскийн нисэхийн дунд сургуулийг Нислэгийн удирдагч, 2008 онд ОХУ-ын Санкт-Петербургийн нисэхийн дээд сургуулийг Нислэгийн хөдөлгөөний удирдагч, инженер мэргэжлээр төгсч ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд нислэгийн удирдагчийн туслахаас эхлэн албаны дарга хүртэл 20 гаруй жил ажилласан бөгөөд ИНҮТ-ийн даргаар томилогдохоосоо өмнө тус төвийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан юм.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЗТХ-ийн сайдын тушаалыг танилцуулах үеэрээ нисэхийн салбар дотроосоо, салбартаа олон жил ажилласан хүн томилогдож байгаад баяр хүргээд ажлаа хүлээж авсан энэ цаг мөчөөс эхлэн 2020 оныг зам, тээврийн салбарыг “Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарласан ЗТХ-ийн сайдын тушаалыг ягштал хэрэгжүүлж, шинээр томилогдсон газартаа сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалтыг дээд зэргээр чандлан сахиулж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нисэхийн ажилтан(103.57.93.110) 2020 оны 04 сарын 10

Нисэх шиг дампуурсан салбар хаа бна. Гахай Бямбасүрэн энэ салбарыг үгүй хийлээдээ. Боловсролгүй хүн аргачгүй дээ

0  |  0
зочин(103.111.68.3) 2020 оны 04 сарын 09

ээ чайваас даа орост 6-н сарын курс хийсэн баагий дарга боллоо энэ тэгээд нисэхийн аюулгүй байдал уу

0  |  0
ишшшш(103.111.68.3) 2020 оны 04 сарын 09

Иргэний нисэхийн дарга нь өөрөө ажилдаа ирдэггүй гэх шив....чаааваас.......

0  |  0
Top