Шүүх Г.Солтан, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт ирүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Б.Ундармаа нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хянаад Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурьдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ.” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 13

Tagnyyl NYAMDORJ uLSUGLUN ZARLAAD UDAJ BAIGAA SHUDARGA ZALUUG SULALAAJ .

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 13

2nam vneheer mapchin hvcherhegchisen ni il bna .Hylgaichidaa yaj iigeed hamgaalaad argalaad daraa ni hungun yal ugsun bolood emchiin bichegeer gargaad hil davyylaad yavyylaad bna .

0  |  0
ЗОЧИН(66.181.161.112) 2020 оны 04 сарын 12

ЗАГДАА ГЭХ ӨВГӨНД ТӨР ХҮЧИЙГ ҮЗҮҮЛЛЭЭ , ХАРИН ХЭДЭН ЗУУН ТЭР БУМААР НЬ ИДЧИХСЭН ТӨРИЙГ ӨӨРИЙГ НЬ АРД ТҮМЭНТЭЙ НЬ ДОРД ҮЗЭЖ ДОРОМЖИЛСОН УЛААН ЛУЙВАРЧИН УИХ ГИШҮҮН УНДАРМАА ГЭХ АВГАЙД ТӨР ХУУЛЬ ХОЁР ЯАГААД АДИЛХАН ҮЙЛЧЛЭЖ ЧАДАХГҮЙ ЯАГААД ЯЛГАВАРТАЙ ХАНДААД БАЙНА АА ! АДИЛХАН БАРИВЧЛААД ХОРЬЖ ЯАГААД БОЛДОГГҮЙ ЮМ ! ХУУЛИЙГ АЛАГЧИЛАЖ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛИОЧ ЭЭ !

1  |  0
зөв(103.26.193.185) 2020 оны 04 сарын 12

зөв ш дээ. шүүх шударга байна

0  |  0
Шархүү(192.82.76.101) 2020 оны 04 сарын 12

Хүрэлсүх сайд ЖДҮС-гаас хулгай хийсэн новшийн Дамба-очир, Г.Солтан, Л.Энхболд,Б.Ундармаа нарыг яагаад хамгаалаад байгаа юм вэ? Та ч хариуцлага тооцно гэсээр байгаад сонэгуультай золголоо.Нам-д чинь муу дүн гарна даа.

0  |  0
Top