Улсын Онцгой комисс хуралдаж эхэллээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.14/ хаалттай хуралдаж байна. Хуралдаан Төрийн ордонд 12:00 цагт эхэллээ. 

Энэ удаагийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцээс гадна цаг үеийн хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Хуралдааны дараа олон нийтэд нэгдсэн мэдээллийг өгөх юм. Мэдээллийг Zindaa.mn сайт шууд дамжуулж хүргэх болно. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.134) 2020 оны 04 сарын 14

Тахал 30 брлчихлоо юун хичээл ном бэ? Төгсөх ангийхнийг ч тэр бүгдийг амрааж хөдөө гадаа явуулах хэрэгтэй! Нэг мөсөн 9 сарын 1-ндээ ! бүх сургууль сургалтийнхаа үйл ажиллагааг явуулж болдоггүй юм уу?

0  |  0
zochin(122.201.31.177) 2020 оны 04 сарын 14

mongo ogoochee jijig dund business erheldeg humuusee bodooch t1 tsarailagaad songuulia bodohdoo boli

0  |  0
Top