"Өвөөтэйгөө уулзсан гэх Улаан-Үдэд зорчсон залуу ЖУРМЫН ДАГУУ тусгаарлагдсан"

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос “КОВИД-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус аймгийн Засаг даргын Тамгын  газрын дарга Ө.Сувдаагаас тодрууллаа.


-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас ирэх хүсэлтээ манай улсын иргэд гаргасаар байна. "Сонгдо" эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ. Тэдний нэг нь тусгаарлалтаас гарсан хүүтэйгээ уулзсан гэх мэдээлэл байгаа. Тухайн иргэн хоёрдугаар сарын 27-ны өдөр хилээр нэвтэрсэн юм байна. Тэр хүн журмын дагуу тусгаарлагдсан уу?

-Ерөөсөө хилээр нэвтэрч байгаа бүх иргэд тусгаарлагдаж байгаа. Журмын дагуу л тусгаарлах ажиллагаа явагдана. ОХУ-ын Улаан-Үд хотод зорчсон гэгдэж байгаа залуу ч журмын дагуу тусгаарлагдсан. Тусгаарлалтын хоног эхэндээ 14 хоног байсан бол одоо Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу 21 хоног болсон. Энэ байдал орон нутагт ч адилхан үйлчилж байгаа. 

-Коронавирус өвчний халдвараас сэргийлэх чиглэлд аймгийн Онцгой комисс хэрхэн ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” удирдамж,  Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын нэг албан даалгавар, долоон захирамж тус тус гарган, ажиллаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль эрх зүйн хэлтэс цахим хаягаар “Гамшгаас хамгаалах тухай” хууль, Зөрчлийн тухай хуулиудад заасан иргэний эрх, үүргийн талаар мэдээлэл бэлтгэн иргэдэд тогтмол түгээн аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаа. 

Аймгийн Онцгой комисс нийт 46 удаа хуралдаж, аймгийн Онцгой комиссын гурван тогтоол гаргаж, Улсын Онцгой комисс, яам, сум, агентлаг, байгууллагуудад 53 албан тоотоор үүрэг чиглэл, зөвлөмж, шаардлага, хүсэлтийг хүргүүлэн ажилласан.

Аймгийн Онцгой комиссын даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний 49, 50 дугаар албан бичгээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр төсвийн аж ахуй нэгж байгууллага, сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг хүргүүлж Сэлэнгэ аймгийн хэмжээнд коронавирус халдварын цар тахалаас урьдчилан сэргийлэх долоон хоногийн сурталчилгаа сэрэмжлүүлгийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, сэрэмжлүүлэг мэдээлэл, яриа таниулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэж, гудамж талбай, томоохон худалдааны төвүүдээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий брошур, гарын авлаг тарааж, автомашины гэрлийг байнга асаах зэрэг ажлуудыг урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж, хяналт тавин ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг нь Алтанбулаг, Сүхбаатар боомтоор иргэдийг ОХУ-аас нэвтрүүлж байгаа Улсын Онцгой комиссын шийдвэрээр хил хаасантай холбогдуулан иргэд, оюутнуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар татан авах ажиллагааг зохион байгуулсан.

-Халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хэчнээн хүн дайчлагдан ажиллаж байгаа вэ?

-Коронавирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор нийт 14 байгууллагын 11139 төрийн алба хаагч, 3515 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

-Тусгаарлах байранд ажиглалтад байгаа хүмүүс хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?

-Сэлэнгэ аймагт 2020.04.14-ний өдрийн байдлаар нийт 314 иргэнийг ажиглалт, тусгаарлалтад авч ажилласан байна. Өнөөдрийн байдлаар 31 иргэн ажиглалт, тусгаарлалтад байгаа. 

Ажиглалт тусгаарлалтын байр буюу "Алтанбулаг" чөлөөт бүсийн А болон Б байр, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын байр, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, Сүхбаатар сумын Ахмадын сувилал, Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн дотуур байруудад 14-21 хоног тусгаарлаж, гэрийн ажиглалтад гаргасан. Дээрх иргэдийг дундаа нэг ариун цэврийн өрөөтэй зааланд 15-30 хүн, зарим өрөөнд 5-10 хүнтэйгээр ажиглалт тусгаарлалтын байруудад хүлээн авч, байршуулж байсан.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 26 хүнийг хүлээн авч, үүнээс 10 хүнийг тус тусдаа ариун цэврийн өрөөтэй өрөөнд, 16 иргэнийг дундын ариун цэврийн өрөөтэй өрөөнд тусгаарлан, ажиллаж байв.

Тусгаарлан ажиглах байранд байсан иргэдийн сэтгэл ханамж өндөр, үйлчилж буй төрийн алба хаагчдад хүндэтгэлтэй хандаж, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж байсан. Мөн иргэд өөрсдийн санал сэтгэгдлийг цахим орчинд байршуулж талархлаа илэрхийлж байсан.

-Цаашид халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-Олон Улсын ачаа тээврийн хяналт шалгалт, хамгаалалт, халдваргүйжүүлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, аймаг орон нутгийн харилцан ажиллагааг сайжруулах шаардлага тулгарч байн

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (109.88.168.40) 2020 оны 04 сарын 15

Testee zov xiij chadaj bnuu ?Xaldvartai garlaa gesnee daxin testeer xaldvargyi bolchixdog kkk test xudlaa zaav uu,test avsan xyn avch medexgyi aldav uu ?

1  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 15

er ni 1 saraas hoish mongol zagaan saraach hiigeegui hicheegeed baihad yadaj 2saraas ehlen gadagshaa yavsan hymyystei hariuzlaga toozoh heregtei shdee, uls oron ard tymnee horloj baina shdee er ni

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 15

Наадуулаасаа зайгаа барьж харьцахгүй бол наадуул чинь тахал тээгчид байх өндөр магадлалтай тэгээд эх орон ард түмнээ боддоггүй новшнууд шүү

1  |  0
Top