Дуу нь яруухан, өөрөө даруухан ХҮН

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

“Жигүүртэй юм шиг залуу насны

Жинхэнэ боловч гэнэн хайр

Алсаа бодоогүй чи  бид хоёрын

Амьдрал болоогүй тэрхэн учрал

Яагаад  ч юм бэ сэтгэлд хоногшоод

Яруухан дурсамж тодорно”

/Дурсамж/

Яруухан дурсамж тодорсон “Айзам” хамтлагийн дуунуудад ард түмэн дуртай. Дуу гэдэг хүчтэй, амьд мөнхийн зүйл. Социализмын үед барууны соёлын давлагаа Монголыг ч тойроогүй. Залуус үсээ ургуулж, трапецэн өмд, өнгөлөг цамцаар гоёж, нарны дугуй шилээр гангарч  эхэлсэн цагт залууст шинэлэг өнгө төрх, шинэ дуу хоолой үгүйлэгдэж, урлагаар ангаж цангаж байв. Энэ цаг үед  Монголын Үйлдвэрчний Соёлын ордны дэргэд “Айзам” хамтлаг байгуулагдаж байсан түүхтэй.  “Айзам” хамтлагийн басс гитарчин, ахлагч  Д.Ганболд хамтлагийнхаа бүхий л дууг бүтээсэн гэдгийг тэр үеийнхэн андахгүй. 90-ээд онд хүүхэд насаа өнгөрүүлсэн өнөөгийн залуус бид ч “Дурсамж”, “Чи минь”, “Итгэл”, “Чамдаа зориулъя” тэргүүтэй олон дууг нь аялсаар байгаа. Амин халуун цохилготой уран бүтээл гэдэг мөнхөд дуурьсаж, зуун зууныг элээдэг ажээ.

Энэ жил тус хамтлагийн 40 жилийн ой тохиож буй. Түүхт ойгоор нь урлаг соёлынхон хамтарч “Айзам” хамтлагийн дуунуудыг ахин өөр, өөрийнхөө донж маягаар дуулж VIP онлайн тоглолт зохион байгуулахаар төлөвлөж  байгаа билээ. Энэ тоглолтоор тус хамтлагийн дуунуудын 80 гаруй хувийг зохиосон гитарчин, хамтлагийн ахлагч Д.Ганболдын дуу дахин эгшиглэнэ гэсэн үг. “Айзам” хамтлагийг Ганболдгүйгээр, Ганболдыг “Айзам”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Бөмбөрчин Ц.Зандраа, гоцлол гитарчин Н.Ганбаатар, даралтат хөгжимчин МУУГЗ Б.Наранбаатар, Машлай, Саранчимэг зэрэг дуучидтай нэгдэн анхны бие даасан тоглолтоо хийсэн цагаас хойш 1980-1991 онууд бол тэдний уран бүтээлийн оргил үе нь байлаа. “Айзам” хамтлаг Бүх ард түмний урлагийн наадам болон ажилчны урлагийн наадмуудаас алтан медаль, Эстрад-88 уралдааны тэргүүн байр, оны шилдэг хамтлаг зэрэг уран бүтээлийн арвин шагналуудыг хүртэж ид мандаж байсан үе.

“Алсыг зорьсон аяны шувууд шиг

Амраг чи минь холыг зориход

Халуун зүрх минь хагацлаар шимширч

Харгуй зам дээр ганцаар хоцорлоо”

/Итгэл/

Гитарчин Ганболд “Итгэл” дууныхаа үгийг 22-хон  настайдаа буюу 1978 онд бичиж байжээ. Ид иртэй, хүчтэй “Айзам”-ын залуус намрын ургац хурааж байгаа оюутан залуустай шөнө орой болтол гэрэл тусгаж байгаад л төмсний талбай дээр бороотойд ч, бороогүйд ч тоглолтоо хийж байсан. “Сөгнөгөр”, “Тэрэлж” амралтуудаар явж амарч сувилуулж байгаа хүмүүстэй ч дуулж бүжиглэж байсан нь саяхан мэт.  Эрхүү, Улаан-Үүд, Хөх хотод аялан тоглолт хийж, хөдөө, орон нутаг, бригадуудаар ч соёлын үрийг тарьж, нийслэлийнхээ шинэ жил, хонхны баяр, томоохон арга хэмжээнүүдэд “Айзам”-ынхан л уригдаж айзам дуугаа эгшиглүүлж байв. Тус хамтлагаар Монголын рок попын олон дуучид, хөгжимчид дамжиж уран бүтээлийн гараагаа эхэлж байсан түүхтэй. Үүний дотор МУСГЗ И.Болоож, МУГЖ С.Бархас, дуучин асан Нансанжав, органист М.Батболд, хуурч Болд, аргил гитарчин З.Мөнхбат, Ч.Тамир, дуучин О.Энхболд, Ц.Батсайхан, бөмбөрчин М.Баяр зэрэг алдартай уран бүтээлчдийг нэрлэж болно. Хамтлагийн гитарчин Ч.Тамир “Манай Ганболд төрмөл авьяастай, нарийн мэдрэмжтэй ховор хүн. Залуу насны хайр дурлал, амьдралыг их нандин бичдэг. Харамсаж явдаг зүйл нь хөгжмийн сургуульд явж, өөрийнхөө карьерыг хөөж чадаагүй. Уран бүтээлдээ л үнэнч үлдсэн хүн дээ” гэсэн бол “Соёл эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Цогтдэлгэр “Дуу гэдэг ямар мөнхийн, сайхан зүйл юм бэ. Дашнямын Ганболд гэдэг хүн яахын аргагүй Монголын эстрад, поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аястай, хүндтэй байр суурь эзлэх  дуу нь яруухан өөрөө  даруухан уран бүтээлч. Түүний дуугаар залуус хүмүүжиж, хөглөгдөж өссөн. Түүний уран бүтээл, сэтгэл зүрх ямар үнэн, ямар гэгээн билээ. Өчүүхэн ч шуналын бодолгүй, атаа жөтөөгүй, худал хуурмаггүй, өөрийнхөөрөө, үнэнээрээ амьдрахуйн гайхамшгийг харуулж яваа хүн. Энэ хүнийг ард түмэн нь мартаагүй, төр засаг нь ч мартах учиргүй. Тиймээс хамтлагийнх нь 40 жилийн ойгоор түүнд бэлэг барьж VIP онлайн тоглолт хийх болно” гэж сэтгэл догдлон өгүүлэв.

Анхлан чамайг би хараад

Атгахан зүрх минь догдлон

Өөрийн мэдэлгүй чам руу ширтсэн

Урсгал дөлгөөн харцаар чи

Урдаас минь тогтож харахад

Ухаан бодол минь халгин одсон

/Хайрыг минь чи сонсооч/

Анх  1985 онд Ганболдыг “Мөнгөн хүрхрээ” хамтлагт гитарчин  байхад Соёлын ордонд 20 нас ч хүрээгүй Д.Уранчимэг хэмээх тормолзсон нүдтэй, товолзсон сайхан бүсгүй номын санчаар ажиллаж байв. Ганболд 1956 оных бол Уранчимэг түүнээс 10 насаар дүү. Соёлын ордонд тэд учирсан цагаас хойш төгөлдөр хуурын аязанд зүрхний хэмнэлээ тааруулж,  ая дууныхаа хөгөнд айзам хэмнэлээ тохируулсаар хайр сэтгэлийн холбоотой болжээ. Урнаа бүсгүй өөрөөс нь 10 ах хүнтэй суухыг эсэргүүцсэн гэрийнхнээ тас зөрөн Ганболдтойгоо амьдарсан. Амьдраад анх ямар байсан яг л тэр сэтгэлээрээ  амьдралын хамаг л ар талыг нь үүрч, дүүрч, задарсан ч, ядарсан ч ханийгаа тэр орхиогүй. Хайрын дуунуудынх нь эзэн болсон Уранчимэг “Уран бүтээлч хүн гэдэг шөнө дөл болтол харина гэж үгүй.  Хань дээрээ хоол, цай хийгээд л ажил дээр очдог байлаа. Анзаарах ч сөхөөгүй аанай л  дуугаа зохиогоод сууж байдаг сан” гэж  дурсан ярих нь жаргалтай.  Мандсан, буурсан бүхий л цагт үргэлж эхнэр нь хажууд нь байсан. Эхнэрээ 1990-1995 онд ОХУ-ын  Ленинградын Санкт Петербургт Нийгмийн ухааны сургуульд сурч байхад нь Ганболд хүүгээ аваад араас нь гүйгээд оччихжээ. Төгсөн төгстөл нь хамт байж байгаад 1995 онд эх орондоо ирмэгцээ  “Айзам” цомгоо гаргасан нь хүсэн хүлээсэн сонсогч фенүүдэд нь гэнэтийн бэлэг болж байжээ.

Түүний эхнэр  “Апу” ХХК -ний үйлдвэрчний хороон даргаар 2011 он хүртэл ажиллаж  байгаад  ХХАХҮ-ийн Үйлдвэрчний хороонд зохион байгуулагчаар одоо болтол тасралтгүй ажиллаж байна. Тэд хүү, ач хоёртойгоо өдгөө хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа ажээ. Үүнийг өгүүлэхийн учир нь Ганболд тухайн үед улсаас олгодог байрны очерт нэгхэн хүний ард зогсож байж. Харамсалтай нь, ардчилсан хувьсгал гарч, хамаг юм орвонгоороо эргэснээр албан байгууллагууд орон тооны цомхотгол хийсэн. Энэ шуурганд Ганболд өртөж, ажлаасаа ч  халагджээ. Тэрбээр сэтгэлээр унаж, бор дарс хүртсэн ч үе бий...

Гэнэн цайлган цэвэр ариун хайраа чи

Гэрэлт орчлонд ганцхан надад өгсөн

Халх бүсгүйн харамгүй сэтгэлээрээ

Хамаг бүхнээ наддаа зориулсан

/Чи минь/

Энэ дууг мэдэхгүй хүн ховор. Энгийн үгтэй атлаа эгэлгүй чин зүрхний халуун мөртүүд эгшиг зохирсон нь эдүгээ хүртэл бидний аманд аялагдсаар буй биз ээ. “Айзам” хамтлагийн бусад уран бүтээлчидтэй туурвисан олон бүтээл бий. "Амрагхан Агиймаа", "Сумын наадам", "Твист бүгдээрээ бүжиглэцгээе", "Хайрын дууг минь сонсооч", "Нутгийн цагаан шөнө" зэрэг дуунууд нь он жил дамнан дуулагдсаар цагийн шалгуурыг давж өнөөг хүрчээ.  Зах зээлийн үед Ганболд бусдын жишгээр ганзагын наймаа хийх гэж үзсэн ч бүтээгүй гэдэг. Уулзаж, учирсан хүн болгон “Айзам”-ын Ганболд ах гээд л тосон авч хүндлээд, тойрон хүрээлж эрхлүүлсээр түүний наймаа хийж хөлжих бодол нь ч хөсөр хаягджээ. Угаасаа уран бүтээлч байхаар заяагдсан түүнд энэ явдал харин ч завшаантай шалтаг болсон ч байж мэднэ. 2006 онд Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулснаасаа хойш усанд хаясан чулуу шиг нам гүмхэн аж төрж буй тэрбээр Ардчиллын дараа сэтгэл гундуухан явж байх үедээ автомашинд мөргүүлж амь голтой үлдсэн гэдэг. Толгойдоо гэмтэл авч, гар, хөл, таван хавиргаа хугалж,  гэмтээгүй газар үгүй. Түүнийг мөргөсөн хүн олон хүүхэдтэй, хэцүү амьдралтай цэргийн хүн байсан болохоор тэд гомдол мэдүүлээгүй өнгөрсөн аж. Хожмоо тархины санах ой нь алдагдаж, харвалт өгч, тархины судас нь нарийсаж, удаан явж чадахгүй хэвтэрт орсон билээ. Гэвч уран бүтээлч хүний биеийг нь эрэмдэглэсэн ч сэтгэлийг нь нь хэзээ ч эрэмдэглэж чадахгүй гэдгийг түүний амьдрал бодитоор харуулсан. Таягаа хаяж, хөл дээрээ босож, хүүхдүүдэд гэрээрээ гитар хөгжим заадаг болсон. Тэр хөгжмөөс хэзээ ч уйдаагүй. Хуучин муу гитар, хувираагүй хань ижилтэйгээ хорвоог элээж яваа. Одоо түүнд ээжийн болон хайрын сэдэвтэй хэд хэдэн дуу бий. Дуучин нь олдвол дуулна биз гээд инээмсэглэж байв.

UB palace-т “Айзам 30 жил” тоглолтоо хийхэд нь Ганболдод байрны түлхүүр өгч нэр хүндээ өсгөх шоу хийгээд амжсан арилсан дотортой хүн ч бий. Тайзны ард оронгуутаа энэ чинь манай гэрийн түлхүүр гээд буцаагаад авчихсан гэдэг. Тоглолт хийж бүх орлогоо Ганболддоо өгнө гээд өгөөгүй хүмүүс ч бий. Энэ мэт нэгнийгээ бүдрэхэд нь нудардаг, өнгө мөнгө, нэр төрийн төлөө улайрдаг хүмүүс олон. Уржигдархан хамтлагийн нэг гишүүн М.Батболд нь хорвоог орхисон харамсалтай мэдээ сонсжээ. Хүн мөнх биш шүү дээ. Богинохон энэ амьдралд хүн хүндээ дэмтэй, хайртай явах сан. Тун удахгүй биеллээ олох VIP онлайн тоглолт үүнээс хахь ондоо. Ганболдын уран бүтээлийн контентыг албан ёсоор хийж түүний уран бүтээлийг өнөөгийн залуу, шилдэг дуучид дуулах  ба тайз засалт, дуу хөгжмийн төгс дуугаралттай тоглолт болох юм. Уг тоглолтоо нэр бүхий телевизтэй хамтран зохион байгуулж,  “Юнивишн”,  “IPTV” дээр төлбөртэй байршуулснаар орсон орлого бүхэн нь Ганболдын өмч болно гэдэг зарчмыг баримтална. Хүний оюуны өмч гэдэг дуулсан дуучиндаа ч  дууны үг, аяыг хийсэн уран бүтээлчдээ ч адил тэгш өгөөжтэй байх ёстой. Тоглолт бүрийдээ үзэгчдийн суудлаас өндөлзөн сууж үздэг, урлагийн алтан тайзаа ухаангүй санадаг түүний уран бүтээлээр бид олон жил жаргасныхаа хариуг одоо л өгөх цаг нь иржээ. Хүний сэтгэл гэдэг хүнийхээ л сэтгэлээр хөглөгдөж, эдгээгдэж, төлжиж ургадаг даа.

Сэтгэгдэл ( 53 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.65.180) 2020 оны 10 сарын 23

хуучны гоё дуунуудаа маяг оруулалгүйгээр дуулуулаарай ая үг нь яг хэвээр нь тэгвэл гоё шүү ардчилал гэж хийж бүтээж чин сэтгэлээр үнэнчээр хөдөлмөрлөж байгаа олон мянган хүмүүсийг шүүд гудамжинд гаргасан шүү ,сэтгэлдээ үнэнч хүмүүс нь хохироод шалчигнасан далдганасан улсууд нь дэмжсэн ийм л нийгэмийг өгсөн дөө ,сэтгэлээр өөдрөг байгаарай тоглолтонд нь амжилт хүсье очиж үзнээ

0  |  0
Chuka(202.55.188.43) 2020 оны 05 сарын 12

Ganboldiin gants hun get Temuulen etsegiinhen nariin bodoochee munguu aviyaa

0  |  0
Chuka(202.55.188.43) 2020 оны 05 сарын 12

Ganbold hun Temuulen 2 gai niilj luivar hiihee boliochee munguu avit

0  |  0
Уншигч(43.228.129.86) 2020 оны 04 сарын 24

Тоглолт нь хэзээ вэ, үнэхээр сайхан дуунууд байгаа даа...

0  |  0
я(202.9.46.96) 2020 оны 10 сарын 24

өдий насны хүмүүс орох оронгүй явнаа гэдэг нь юу гэсэн үг вэ хүнээс юм өгөхийг хүлээж суулгүй амьдралаа босгосон байх нас шүү дээ 4 н ханатай гэр ч байсан арчаатай хүмүүс сайхан амьдрана даа

1  |  1
Мандах (103.26.194.36) 2020 оны 04 сарын 21

Мундаг бна аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье амжилт

0  |  0
Монгол(139.5.217.220) 2020 оны 04 сарын 21

Сэтгэл сайтай хүнд сайн хүмүүс зөндөө тааралддаг .тусалдаг юм.зөв явбал зөөлөн замбуулин.эзэн хичээвэл заяа хичээнэ

0  |  0
Zochin(202.9.47.9) 2020 оны 04 сарын 20

Iiml humuus aldar gavyagaa duuduulj avah ystoi zuilee avah ystoi shuu

0  |  0
Сайхан дуунууд юм аа(192.82.67.122) 2020 оны 04 сарын 19

Тоглолт хэзээ болох юм бол? Тэсэн ядан хүлээж байна.

0  |  0
баярлалаа(77.38.148.28) 2020 оны 04 сарын 19

сайхан дуу аялгуу зохиосон шигээ сайхан амьдралтай сайхан байртай болноо гэж итгэж байна.бахархам сайхан хань ижилтэй юм байна даа

0  |  0
баярлалаа(77.38.148.28) 2020 оны 04 сарын 20

сайхан дуу аялгуу зохиосон шигээ сайхан амьдралтай сайхан байртай болноо гэж итгэж байна.бахархам сайхан хань ижилтэй юм байна даа

1  |  0
баярлалаа(77.38.148.28) 2020 оны 04 сарын 19

сайхан дуу аялгуу зохиосон шигээ сайхан амьдралтай сайхан байртай болноо гэж итгэж байна.бахархам сайхан хань ижилтэй юм байна даа

0  |  0
Зочин (202.55.188.34) 2020 оны 04 сарын 21

Орох оронтой л болоосой. Эгэл даруухан хүн юм.

4  |  0
Biba(103.229.120.21) 2020 оны 04 сарын 19

Saihan duunuud bnaa. Amjilt huseie.

1  |  0
Byagi(223.62.188.14) 2020 оны 04 сарын 20

Yostoi l hunii setgel gedeg huniiihee l setgeleer huglugdij,edgegdej,tuljij urgadag ni uneheer unen shuu unen.bid nar joohoon bhaasaa l ene l goyo duunuudiig sonsoj irsen. Ene goyo duunuudiig sonsood dagaj duulahgui,boch bujiglehgui hun ugui bsn doo.Ueiinh ni hoich ueiinh ni ireduunh ni bugd shuu. Saya tavisan bichleg sonsood bi buur setgel min sergej bbaharhah bishreh hundkeh hundlel min zeregtseed ...Olon jil jargasnihaa hariug ard tumen duu negtei tulnu duu. Onlain togloltiig ni tesen yadan huleej bn. Hedch bsn uzne.Korona bhgui bsn bol ch gj bodool kkk. Turiin unleh gavya end l bn daa.

5  |  0
Цэцэгээ Баасанжав(66.181.161.18) 2021 оны 12 сарын 27

Хийсэн бүтээсэн гавьяа нь ил ч бүтээсэн эзэн нь далд байх юм даа.Энэ сайхан хүнд хүн бүхэн сонор мялаасан сайхан дуунуудыг нь хүртсэн болохоор сэтгэлийн өргөл хандив өгч байр сууцтай болоход нь тусалцгаая.

7  |  0
Bold(202.55.188.35) 2021 оны 12 сарын 27

Mundag hun yum aa, zasag tor ch saihan setgelt humuus ch tusalna daa harj l baigaarai

3  |  0
E.Erdenetsetseg(66.181.161.105) 2020 оны 04 сарын 19

Amjilt hvsii goy goy duunuud bdag shu

3  |  0
Хотын иргэн(202.9.46.155) 2020 оны 04 сарын 19

Төр гавьяа шагналыг нь өгөөсэй. Онлайн тоглолтоос гадна уран бүтээлийг нь үнэлдэг, сонсдог, үнэнч фэн-үзэгч түмнээс хандивын аяныг эхлүүлэхийг хүсч хүлээж байна.

5  |  0
ХАНДАА(202.126.88.40) 2020 оны 04 сарын 19

Энэ хүнд зохих гавьяаг шагналыг төр улс минь харж үзээсэй

3  |  0
Зочин(192.82.77.13) 2020 оны 04 сарын 20

Хотын дарга байр өгөөсэй гэж хүсч байна

3  |  0
Хүү(59.153.115.134) 2020 оны 04 сарын 22

Хүлээж авч туслаж дэмжиж байгаа бүх хүнд баярлалаа нэг гоё контент хийхээр төлөвлөсөн ахдаа баярлалаа гол нь аавынхаа хийсэн бүтээсэн зүйлийг үр ач нар нь үеийн үед бахархан үзэх контент бий болгож байгаад маш их баярлаж байгаа. Мөн Гантөр ах Энхмандах эгч Хүрлээ ахдаа баярлаж талархаж явдаг шүү

5  |  0
zochin(202.9.40.129) 2020 оны 04 сарын 18

Unen shuu ene erhem hundtei jinhene chadvarlaga daruuhan hiid gee hiichihsen huniig uneleh tsag ni bolson baihaa

2  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 19

yneheer ylger jishee bolson daruu hymyys umaa, ene asuudliig hondoj gargaj irsen saihan um zohion baiguulah gej baigaa hymyyst mash ih bayarlalaa , ingehgui bol ard tymen medehgui shyydee, mongolchuud er ni ter yeiinhniig yrgelj dursdag hymyys odooch gesen duunuud ni heveeree hyn bolgon durtai

2  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 19

soel erdenii Tsogtdelger ene hynii dyriig yamar goe helee ve

2  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 22

ter bairnii tylhyyr ogchihood manai bairnii tylhyyr geed buzaaj avdag hen be…ter bol estoi novsh baina hynchanr bol noil, tiim muuhai hyn hovordoo\n\n\n\n\n\n\n\n

2  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 10 сарын 24

avgaig ni magtmaar bainaa…iim saihan hair setgeldee ynench amdraliin byh nugachaag hamt davan tuulj baigaa hyn hovor shyy jinhen mongol saihan emegtei um ta 2t urt udaan nasalj az jargaltai amdraliig hysie geo ger byl umaa

5  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 18

Hamgiin goe tyyhtei hymyys , iim saihan shudarga zov uhaantai goe hymyys bayan shyydee, mongoliin ard tymen byh duund ni durtai 40 garui jil egshiglesen odoo boltol hymyys durtai duunuudiinh ni mongiig hen avdag bainaa sudlah heregtei l um baina…ard tymen ta nariig martaaguiee holsnii bairand baina uu ord harshid baina uu yalgaagui zov saihan tyyh chin yalna, odoo boltol iim saihan goe haragdaj bainaa, udahgui …ard tymen hodolno, bid 30 jil muu tortei muuhai hymyystei yavj irlee hench bish hymyysiig mongoliin toriin hyndtei shagnalaar shagnaad baidagt haramsdag…ard tymen tanii shagnal shyy...

Irgen(103.57.92.195) 2020 оны 04 сарын 18

Huurhii duu neg bair gabiya shagbalin ugzmuyr ym daa

1  |  0
фен(43.228.129.86) 2020 оны 04 сарын 18

ДУРСАМЖ дуу нь л гэхэд төрийн шагнал авахуйц хэмжээний дуу шүү дээ

7  |  0
Degi(202.126.89.75) 2020 оны 04 сарын 18

ALSIIG ZORISON AYANII SHUWUUD SHIG AMRAG CHI MIN HOLIIG ZORILOO HALUUN ZVRH MINI HAGATSLAAR SHIMSHERCH HARGUI ZAM DEER GANTSAAR HOTSIRLOO YOOOYO VNEHEER GOYO DUU SHVV TAND ERVVL ENH HAMGIIN SAIN SAIHAN BUHNIIG HUSIE

3  |  0
zochin(66.181.186.218) 2020 оны 04 сарын 19

zugeer l onlain toglolt hiigeed l bair avaad ugchihuu

2  |  0
zochin(122.201.23.84) 2020 оны 04 сарын 16

Хотын дарга Амарсайхан энэ домог болсон хүнд байр өгөх байлгүй дээ

6  |  0
mn(202.131.243.186) 2020 оны 04 сарын 16

ЗӨВ ЗӨВ.. \n

1  |  0
зөв зүйлд яадаг юм(202.131.232.202) 2020 оны 04 сарын 19

ГЛОБИЙН МЭНДБАЯР БАЙР ӨГНӨ ГЭЭД Л ШОУДААД БАЙСАН ТЭР Л ТЭР БАЙРАА ӨГСӨН ДҮР ЭСГЭЖ ДЭЭ. ЭНЭ ХҮНИЙ ЗОХИОСОН ДУРСАМЖ ДУУ НЬ ХЭДЭН ҮЕЭР ДУУЛАХ МӨНХИЙН ДУУ ШҮҮ ЭЗНИЙГ НЬ ОРОН БАЙРТАЙ БОЛГОЁ МОНГОЛЧУУДАА

5  |  0
зөв зүйлд яадаг юм(202.131.232.202) 2021 оны 12 сарын 27

зөв зүйлд яадаг юм(202.131.232.202) 2020 оны 04 сарын 16

vzegch(64.119.16.155) 2021 оны 12 сарын 27

za estoi saixan arga xemjee bolox gej bgaan bn,amjilt xvsie ta bvxend,ene xvnii goe goe duunuudiig xarin sain duuchdaar bolj ogvol anx duulj tumnii xvrteel bolgoson xvmvvseer duuluulaarai,yanz yanziin eldev mayaggui bas duulax geed mailj orilson yumnuudaar duuluulaad ene arga xemjeegee untraachvaa

5  |  0
Top