Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурлыг товлолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад яллагдагч М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч энэ сарын 9-ний өдрийн 16.00 цагт урьдчилсан хэлэлцүүлгийг хийх шүүх хуралдааны тов гарсан байсан.

Гэвч өмгөөлөгч Д.Оросоо нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд ирүүлсэн, мөн яллагдагч М.Энхсайхан нь шинээр нэмж өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нарыг өөрийгөө өмгөөлүүлэхээр авсан. Эдгээр өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх тус тус хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өчигдөр /2020.4.16/ 15.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулсан байсан юм.

Тэгвэл өчигдөр 15:00 цагт эхэлсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч М.Энхсайханыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 08:30 цагт хийхээр товлож, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chhh(49.0.147.33) 2020 оны 04 сарын 17

өмхий хужаа ялын өгөөд шоронд нь хатаах хэрэгтэй

1  |  0
Top