“SBN” телевизээр үзэгчдэд хүрч буй Туркийн “Мөнхийн хайр” сериалын гол дүрүүдийн нэг болох Эмирийн дүрийг бүтээсэн жүжигчин Каан Урганжиоглугийн “Be MAN” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Таны тоглосон дүрүүдээс аль нь илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бэ. Тэр дүртэй ижил болон ондоо зан чанарынхаа талаар яриач?
-Эмирийн дүрийг нэрлэж болох юм. Тэр бол хэцүү бас урт хугацаа байсан. “Мөнхийн хайр”-ын зохиолчид болох Озлем Йылмаз, Буржу Горгун, Аныл Эке нар сериалын эхний хэсэгт гайхалтай дүрслэл бичсэн. Бид сериалынхаа үеэр санал бодлоо солилцоогүй ч сайн харилцаа тогтоож чаддаг байсан шүү. Үүний ачаар манай найруулагч Хилял Сарал өөрийн мэдрэмждээ их итгэлтэй, жүжигчдэдээ итгэлтэй байж, бид багаараа сайн ажилласан. Эмирийн дүр надтай юугаараа адил байгаа талаар яривал, тухайн дүр надаас үйлдэл, бодол сэтгэлгээгээрээ өөр байгаа ч бүтээсэн бүх л дүр минь миний мэдрэмжийн илэрхийлэл. Жинхэнэ хүмүүсийг бүтээсэн дүрүүдтэй нь харьцуулах нь буруу гэж би боддог. Сериалын баатар хүсэл, шаардлагаараа тодорхойлогддог. Бидний хүсэл бол цагийн аясаар өөрчлөгдөж байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
-Шинэ дүрдээ өөрийгөө хэрхэн бэлддэг вэ. Дүрдээ орохын тулд юу хийдэг вэ?
-Надад бэлтгэхэд хэр их цаг хугацаа байгаагаас хамаардаг. Эхлээд би ширээний ард суугаад дүрээ ойлгохыг хичээдэг. Дараа нь тэр өөрийгөө яаж авч явах, яаж ярихыг олохыг хичээдэг. Хэрвээ тодорхой байвал тэдгээрийг бүгдийг нь илэрхийлэхэд бэлэн болно.
-Таныг бид байнга хараад байдаггүй. Энэ өөрийн тань хувийн сонголт уу?
-Бидний ажил огт байдаггүй хүмүүсийг ойлгохоос бүрэлддэг. Хэрвээ намайг хаана, юу хийж байгааг тодорхой хэлж чадаж байвал ажил маань хөнгөрнө гэж би бодохгүй байна. Миний зургийг авч, ажилтай холбоогүй бол зурган доор ямар нэгэн зүйл бичихэд би дургүй. Бас би байнга шинэ хүмүүстэй холбоо тогтоож, санал бодлоо солилцож байх нь чухал гэдэгт итгэдэг. Иймээс ер бусын газруудаар явж, зугаалж, шинэ хүмүүстэй танилцах дуртай.
-Эсрэг талын дүрийг бүтээхэд хэцүү байдаг уу. Ингэхэд, та үзэгчдийн хамгийн хайртай эсрэг дүр. Эмир Козжуоглугийн дүрийг бүтээхдээ юу мэдэрсэн бэ?
-Баярлалаа. Эсрэг дүр бүтээвэл чи тухайн дүрийг муу хүн гэдгийг бодохгүй. Яагаад тэр муу хүн юм бэ гэдэг шалтгааныг ойлгосныхоо дараа чи энэ сэдвийг хөндөхөө болино. Хэрвээ миний нүдээр харвал, би Эмирээс хийж чадах юм юу ч үгүй, хайртай эмэгтэйгээ өөртөө татаж чадаагүй, ууртай хүнийг харсан. Миний өмнө хэлсэнчлэн Эмирийн дүр бол маш нарийн бодож бичигдсэн дүр байсан. Түүнийг ойлгохыг хичээх, тодорхой хэмжээгээр тэвчих нь их сайхан байсан.
-Та дурлачихсан юм уу. Амьдралд тань хэн нэгэн байна уу?
-Энэ бол би өмнө хэлсэнчлэн миний хамгаалж, гамнахыг хүсдэг тал минь. Таны зөвшөөрөлтэйгөөр, би энэ асуултад хариулахгүй.
-Дэлхийн алдартай оддоос хэн нэгэнтэй нь уулзах боломж олдвол энэ хэн байх вэ. Хилийн чанад дахь ажлынхаа талаар?
-Мэттью Макконехи, Алисия Викандер, Жейк Жилленхол нар бол миний хамгийн дуртай жүжигчид. Тэдэнтэй хамт тогловол ямар сайхан байх болоо? Хамгийн сүүлд оролцон тоглосон бүтээлд маань Америкт одоо мөн л алдартай байгаа Эбби Корниш, Жон Красински нар тоглосон. “Жек Райан” гээд сериалын зургаадугаар ангид нь би тоглосон.
-Таны хөгжмийн мэдрэмж ямар байна. Сайхан хоолойтой шүү дээ...
-Одоогоор хөгжмийг сонсох л дуртай. Дуу дуулж болох ч ямар нэгэн кинонд дуулмаар байна. Дуулах шаардлагатай сайн дүр санал болговол би зөвшөөрнө.
-Хэзээ ч хийхгүй гэж ярьдаг зүйл байдаг уу. Та зарчимч хүн үү?
-Би тэгж ярихгүй байхыг хичээдэг. Ажлын тал дээр надад зарчим байгаа ч би зарчимч хүн бол биш. Юу ч бодолгүйгээр шийдвэр гаргахыг хичээдэг. Зүгээр л мэдрэхийг хүсдэг.
-Танд сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж буй хүн юу хийх хэрэгтэй вэ?
-Тэр сайн сонсогч байвал их сайхан байх болно. Гэхдээ хүн бүрд бусдад таалагдах бага ч болов чанар байдаг.
-Тэгвэл та бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд яадаг вэ?
-Хэн нэгэнд таалагдах гэж биеэ өөрөөр авч явж байснаа санахгүй байна. Гэхдээ зөнгөөрөө, санамсаргүй байдлаар хийдэг үйлдлүүд мэдээж бий.
-Гэрлэлтийг юу гэж боддог вэ?
-Сайхан тохиролцоо.
Каан хувийн амьдралаа их нууцалдаг ч түүнийг гэрэл зурагчин Зейнеп Оймактай гэрлэсэн гэж ярьдаг.
-Ганцаараа байх дуртай юу эсвэл ихэнхдээ хүмүүстэй байдаг уу?
-Олон хүнтэй газар байх дургүй. Гэхдээ хүмүүстэй хамт байж, бодлоо хуваалцах дуртай...
-Спортоор хичээллэдэг үү?
-Спортоор хичээллэхээс маш их таашаал мэдэрдэг. Нэг үгээр хэлбэл, дасгалын зааланд дургүй ч байгальд хичээллэдэг болон багийн төрлийн спортод дуртай. Морин спортоор удаан хичээллэсэн. Одоо дахиад энэ спортдоо эргэн орно оо. Бас усны тавцангаар гулгах их дуртай. Энэ спортоор удаан хичээллэнэ гэж найдаж байна.
-Ном уншиж, кино үздэг үү?
-Ном ч уншдаг, кино ч үздэг. Заримдаа удаан хугацаагаар аль нэгийг нь хийхгүй байх тохиолдол гардаг. Өөрийнхөөрөө амьдарч, бусдын санаа бодлыг судлахыг хүсдэггүй.
-Амьдралыг үзэх үзэл нь таалагддаг хэн нэгэн таны амьдралд байдаг уу, хэнээс үлгэр жишээ авдаг вэ?
-Түүний л үзэл бодол миний амьдралд нөлөөлдөг гээд хэлчих хүн алга. Гэхдээ мэдээж надад таалагддаг олон хүн бий.
-“Кофегүйгээр би сэрэхгүй” гэдэг шиг танд тэр зүйл, тэр дадал зуршил байхгүй л бол байж чаддаггүй тийм зүйл байдаг уу?
-Иймэрхүү дадал зуршлууд байгаа. Гэхдээ тэднээс татгалзах хэрэгтэй бол чадахгүй гэхгүй.
-Хэн нэгнийг аз жаргалтай болгохын тулд хийдэг зүйл тань юу вэ?
-Аз жаргал гэдэг бол түүний тухай бодох агшинд алга болдог зүйл... Үүний оронд би хүнийг халамжилж хамгаалахыг илүүд үзнэ.
-Бэлэг худалдаж авах болон өөрийн гараар ямар нэгэн зүйл бэлтгэх болбол юуг сонгох вэ. Хүнд өгч байсан болон авч байсан бэлгүүдээс сэтгэлд хамгийн тод үлдсэн нь юу бол?
-Энэ талаар би төдийлөн санадаггүй. Хэрвээ өөрийн гараар бэлэг бэлтгэх боломж гарвал бэлэн зүйлээс илүү байх нь мэдээж.
-Амьтанд хайртай юу. Гэрийн тэжээмэл амьтантай юу?
-Манайд Матиссе гээд нэг муур байсан юм. Тэр өнгөрсөн сард үхсэн. Биднийг их гуниглуулсан.
-Та аялах дуртай юу. Очсон газруудаас тань аль нь илүү дотно санагдсан бэ?
-Боломж гарах бүрд аялахыг хичээдэг. Өнгөрсөн жил надад Мачу-Пикчуг үзэх боломж гарсан юм. Үзээрэй гэж зөвлөе. Маш нууцлаг газар.
-Зунд дуртай юу эсвэл өвөлд үү?
-Зунд дуртай. Гэхдээ хаврын улирал өөр сайхан мэдрэмж өгдөг юм.
-Мода дагадаг уу. Улирал бүрд өөрчлөгдөж байдаг трэндийн талаарх таны бодол?
-Мода их дагадаггүй. Хараад таалагдвал авдаг.
-Та Измир хотод төрсөн. Измирийнх байх ямар байна, ялгаа байна уу?
-Ямар нэгэн ялгаа байгаа гэж боддоггүй. Измир бол маш сайхан хот. Миний хүүхэд насаа өнгөрүүлсэн, онцгой хот. Хүн бүрд хүүхэд насаа өнгөрүүлсэн хот нь онцгой байдаг.
-Ирээдүйн төлөвлөгөө юу байна?
-Мэдээж амьдрал надад юу өгнө түүнийг авч сайхан амьдарна. Гэхдээ бас хүсэж буй зүйлээ мэдэж байх нь амьдралыг илүү хялбар болгодог.
-Эерэг талын гол дүр бүтээх ямар байдаг вэ?
-Үнэнээ хэлэхэд эерэг дүр бүтээх ямар байдгийг би мэдэхгүй. Мэдэрч байгаагүй. Би сайн жүжигчин байх гэж хичээсэн, одоо ч хичээж байна. Бидний хувьд өөрийнхөө тухай бодох биш бүтээж буй дүрийнхээ тухай бодох нь зөв гэж би боддог.
-Таны амьдралын философи болсон номын эшлэл ч юм уу үг байдаг уу?
- Хийж буй бүхэн чинь өмнөхөөсөө илүү дээр байг.
-Бидний уриа бол “Be Stylish”. Харин таных?
-Уриатай хүн хөгширнө.
-Туркт эсрэг дүрд тоглох нь тийм ч таатай зүйл биш. Эмирийн дүрд тоглохоор зөвшөөрч байхдаа дараа нь хүмүүс таныг тийм дүрээр харна гэхээс айгаагүй юу?
-Үгүй, хэзээ ч тэгж бодоогүй юм байна. Ямар нэгэн сайн зүйл хийх хэрэгтэй байж, энэ хүсэлдээ шатаж байсан. Зураг авалтын эхний өдөр би багш руугаа залгаад “Би юу хийх вэ” гэж асуусан. Үнэн хэрэгтээ би дүр дээрээ тун бага ажилласан. Бүх зүйл сайхан болно гэсэн итгэлтэй байсан ч сүүлийн секундэд санаа зовж, үүнийгээ ч даван туулсан. Гэхдээ би миний амьдралд ямар нэгэн сайхан зүйл болно гэж маш их итгэж байсан. Итгэл минь айдсыг ялсан, надад маш их хүсэл байсан. Би энэ бүтээлд, продюсеруудад итгэсэн. Ямар нэгэн аргаар миний хүсэл айдсыг ялсан юм.
-Бас Дениз охин байсан. Зураг авалтын сахиус. Та түүнтэй ямар харилцаатай вэ?
-Бид зураг авалт дээр хэрвээ надаас ярилцлага авч “Зураг авалт дээр хэнтэй илүү ойлголцож байна вэ” гэж асуувал би Денизтэй гэж хариулна гэж хошигнодог байсан. Энэ бол маш сонин зүйл, хүүхэд бидний нүдэн дээр өсөж, бидний ярьж байгааг ойлгохгүй, бид ч түүнийхийг ойлгохгүй ч тэр бүгдэд хариу үйлдэл үзүүлж байсан. Бид хоёр хөгжилдөөд л... Зураг авалтын үеэр Неслихан /Нихан/-ыг тоглож байхад охиныг би тэвэрч, чимээгүй байлгахад анхаарч, намайг тоглож байхад Неслихан түүнд анхаардаг байсан. Охиноос тоглолт шаардагдах үед мөн л бид хоёр үүрэг хүлээдэг байлаа. Бидний сэтгэл санаа тавгүй байх үед Дениз ирээд л зураг авалтын талбай дахь бүх хүний сэтгэл санаа сайхан болдог байсан.
Сэтгэгдэл ( 15 )
Сайхан залуу шүү \nЕр нь өөрийн стиль имижээ алдаагүй дүрдээ гаргасан бна
Uneheer goe zaluu zenif tuund dulalsanaas asuudald or dog shudee saihan togsono gej naiday
Saihan jaluu sain jujigchin duree sain amiluulsan tul tuuniig ujen uadah Bolson ch saihan zaluu
Yu bolood turkiin balai serialuudiin jvjigchdiig surtalchlaad garav aa.yas yuman deeree bas l muuhai hvvhemseg, zerleg hvmvvs shde
Deniz vneheer huurhun bad gaihaltai ohin shvv hezee ch yilj haragdaagvi yag tom hvn shig gertee ch mashin dotor ch uuriiguu saatuulaad hevtej bgad biee daasan gemeer sain jvjigchin bolooroi ohin mini
goe setgeld hvrsen kino shvv \n
Setguulch ni ih goe asuult asuuhiima. Asuult ni goe bolhoor hariult ni ch goe bn
Uneheer got kino
bu guzel\n
bu guzel\n
bu guzel\n
Ene setgvvlchiin haygiig meddeg hvn bnuu
Fuuck U muzi
*** U muslim rat
Goe zaluu