Дарханаас Хонгор хүртэлх 30,5 км авто замын ажил үргэлжилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын шинэчлэлийн тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажил явагдаж байна.

Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Чайна жоу" инженеринг компани ажиллаж байгаа ч COVID-19-ийн халдвараас сэргийлэх хөл хорионы улмаас инженер техникийн ажилтан, операторууд нь манай улсад ирээгүй байгаа.

Харин туслан гүйцэтгэх гэрээний дагуу Монгол Уулсын зам барилгын дөрвөн аж ахуй нэгж энэ сарын 4-нөөс ажлаа эхлүүлсэн юм. 

Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллана...

Замын ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолойг суурилуулах ажлууд хийгдэж эхлээд байна..

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э(66.181.183.94) 2020 оны 04 сарын 18

Дарханаас МАН -ын гишүүд сонгогдохгүй ээ Эрдэнэт Хөвсгөл Булган Сэлэнгэ ч гэсэн . Яаж иым замаар явж зовчоод эднийг сонгох вэ ЧАДАХГҮЙ ХУЦ

0  |  1
zochin(202.21.117.2) 2020 оны 04 сарын 17

Дарханаас УБ Хонгор гарч байгаа шинэ дарханы анагхааын зам арай бишээ дан нух энэ засаг дарга ухаантай юм нь энийгээ ч янзлахгүй аваар осол машин тэргээ амий золиосолж байна . Засгийн газрын тэргүүн Дарханы их хуралд сууж байгаа гишүүд энийгээ янзалаачээ тэгж сонгуульд орохуу ийм ажилгүй юумнуудыг сонгоодч яадагийн

0  |  0
Top