Г.Баасан: СЕХ-нд хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан "УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө авлигын асуудлыг хөндөх нь зүйтэй. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Тэд улс орны хувь заяаг шийддэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан парламент нь шударга байх зарчмыг хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс энэ удаагийн ээлжит сонгуулийн өмнө УИХ-ыг шударга болгох хэрэгтэй. Ингэж байж шударга ёс тогтоно. Болохгүй бүхэн парламентад байна. Оргилд нь ийм бохир байхад доод шатанд шударга байна гэж байхгүй" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Түүнчлэн "Сонгуулийн хувьсгал хийж, шударга ёсыг тогтооно. УИХ-аас нэр дэвших гэж байгаа хүмүүс ямар зардал гаргах нь тодорхой. Нэг нэр дэвшигч 360-774 сая төгрөг зарцуулна. УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалинг дунджаар аваад үзэхэд 96 сая төгрөг байна. Гэтэл 774 сая төгрөг хүртэлх мөнгөөр сонгууль хийж байна. Ийм байхад авлигын хэрэг буурахгүй. Иргэд ч сонголтгүй сонголтыг тулгаад байна гэх гомдол ирж байна. Тиймээс СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Хуулийнхаа хүрээнд гэмт хэрэгт холбогдож байсан хүний нэрийг зарлаач ээ, битгий нэр дэвшүүлээч ээ гэдэг шаардлагыг долоо хоногийн хугацаатай хүргүүлж байна. Энэхүү шаардлагыг бас Улсын Ерөнхий прокурор болон АТГ-т хүргүүлж байна" хэмээн ярилаа.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.78.93) 2020 оны 04 сарын 21

Энэ эмгэн Элбэгдоржийн көвлөх болсноосоо хойш аманд нь өөх чихчихсэн юм шиг дуугарахаа больчихсон байсан. Одоо Элбэгдорж нь ирээд утасны үзүүрээс татаж хүүхэлдэйгээ тоглуулж эхэлсэн юм байна доо. Тавьтиргүй хуурамч э

0  |  0
Top