Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах тухай асуудал яригдаж эхэлсэн, хойшлуулах эсэх талаар санал асуулга, судалгаа хийж байгаа мэдээлэл зарим хэвлэлд гарсан.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа.
Тэрбээр "Монгол хүн бүр үндэсний их баяр наадмаа хүсэн хүлээдэг. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулна гэж тооцоолон, бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэлээ.
БСШУС-ын сайд мөн "Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор Улсын баяр наадмыг тэмдэглэхгүй, өнжих эсэх асуудлыг судалж байгаа, энэ талаарх саналаа Онцгой комисст хүргүүлэхээр бэлтгэж байгаа" гэх мэдээллийг үгүйсгэлээ.
ВИДЕО
Сэтгэгдэл ( 6 )
Үзэгчгүй шинжилгээнд хамрагдсан бөхөө барилдуулаад , морио уралдуулаад, сураа харвачихад болно ш дээ. Ард түмэн зурагтаар үзчихнэ. Сайхан мэдээ бна. Монгол төрийн, Монгол үндэсний их наадам учраас болох нь зөв байхаа.
Ashguidee naadam boloh ni
Допингтой өөхөн бөмбөгнүүд ноцолдохыг харахын тулд ийм их зардал гаргаад яахым. Эхлээд допингчидоо шийдэж шийтгэе.
Наадхаа болиул шал дэмий мөнгө гарздана. Наад гимнастикийг чинь хэн үзэх юм xD
Корона яахав гэдэс дүүрэнгүүдийнхээ өө уучлаарай бөхчүүнхөө найрааг үзэх нь чухал шүү
Yun naadam be.