С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийг шүүх ХҮЛЭЭЖ АВЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Хуулийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан билээ.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг прокурор хянан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 13-ний өдөр шилжүүлжээ.

Улмаар хэргийг шүүхийн шатанд хэрэг хянах ажиллагаа явагдаж эхэлсэн ба уг хэрэгт нийт 461 хавтас хэрэг багтжээ. Одоогоор хэргийг шүүх хуралдааны зар товлогдоогүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(162.206.137.153) 2020 оны 04 сарын 24

Shuugch ni hahuuli avaad omgoologch ni irehgui shuuh hural hoishilsoor l ene hereg daragdana!! Ed nar bol ih hemjeenii hahuuli avch ulsaasaa urvasan hulgaichuud!!

0  |  0
Зочин-2(64.119.26.106) 2020 оны 04 сарын 29

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ С.Баяр нь АНУ-д 7 хаус, С.Баярцогт нь 10 сая $, Сайханбилэг нь бас авилга энэ 3 бүгд авилга авсан нь тогтоогдсон улс. Эд нарт монгол улсын хууль үйлчилдэггүй бололтой. Тэгээд замхарах бололтой дог.Дээдсүүдийн хэрэг нь шийдэгддэггүй монгол улсын хууль үйлчилдэггүй хүчгүй юм бна даа.

2  |  0
Top