Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс Дэлхийн номын өдрийг тохиолдуулан "АЗ ХУР" номын дэлгүүрийн хүсэлтээр уншигч бидэнд захидал илгээжээ. Түүний захидлыг хуваалцаж байна.
Л.ӨЛЗИЙТӨГС ЗОХИОЛЧООС УНШИГЧИДДАА ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
Хэрэв чи хайраа олоогүй яваа бол ном унш! Дурлаж болох үй олон хүн “тэнд” буй.
Хэрэв чи мөрөөдөлгүй бол ном унш! Ирмүүн хүслээр зүрх чинь халгиж цалгиад л эхэлнэ.
Хэрэв өлсөж, зүдэрч яваа бол ном унш! Ингээд чи хэзээ ч дундрахгүй шидэт, дүүрэн ширээтэй боллоо. Хэрэв гадуурхагддаг бол, зүгээр л, ном унш! Өгөөмөр ном чам руу өдөр бүр гар сунгана.
Хэрэв ядуу бол ном унш! Нэг л өдөр чи хамгийн баян хүн болсноо мэднэ. Харин баян бол бүр ч их унш. Мөнгөөр авч чаддаггүй зүйлсийг номоос олсноор мөнхөд баян амьдарна.
Хэрэв алдаа хийсэн бол ном унш! Өнгөрснийг мартан урагшлах мянган аргыг өвгөдийн алтан ном шивнээд л өгнө.
Хэрэв өнчин бол ном унш! Ном - хагацашгүй эцэг, эх.
Хэн нэгэнд гомдсон бол ном л унш! Өршөөл, уучлалыг номоос олсон чи үзэсгэлэнт баян бүрд болж хувирна.
Элгэн саднаасаа хол, харь нутагт яваа бол ном унш! Эх хэл дээрээ унших ном эх орон чинь болно.
Дэлхийн номын өдрийн мэндийг хүргэе!
Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгс
Сэтгэгдэл ( 6 )
Уншаад баймаар яруу найрагч.
Энэ зураг еерийнх нь мен байх. Залуудаа харанга хамтлагын клипэнд тоглож байсан санагдах юм.
Good
nom unshaad tegeed shaalzhimuu kkk
Ulziitugs bol mundag yruu nairagvh ajiliin amjilt husie humuusee nom unshitsgaaay
Bayrlaa