СЭЛЭНГЭ: Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг буурчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 25

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны эхний гурван сарын байдлаар 174 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үейинхээс 47 гэмт хэргээр буюу 21.2 хувиар буурчээ.

Нийт гэмт хэргийн 23.6 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг, 11.5 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.

Гэмт хэргийн тоо буурахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хууль бусаар мод бэлтгэх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт багассан нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 25

ovoodoo

0  |  0
Top