Олон нийтийн сүлжээнд олон дагагчтай, олны анхаарлын төвд байдаг иргэдийн нэг болох О.Осоржамаа цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү энэ талаар "Та бүхний мэдэж байгаагаар өчигдөр иргэн О.Осоржамаа хэвлэлд ярихдаа цагдаагийн байгууллагатай холбоотой асуудал хөндөж, мэдээлэл өгсөн. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гэрт нь хулгай орсон тухай гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж, 1972 онд төрсөн Ц гэгчийг холбогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явж байгаа. Мөн цагдаагийн алба хаагчтай холбоотой асуудал ярьж байгаа. Энэ дагуу бид албаны шалгалт хийнэ. Шалгалтын дараа мэдээлэл өгнө" гэсэн тайлбарыг өчигдөр /2020.04.24/ мэдээлэл хийх үеэрээ хэлсэн.
Дашрамд сануулахад, О.Осоржамаа өөрийн хөтөлдөг фэйсбүүк хуудас нь халдлагад өртсөн тул өөрийнх нь нэрээр хуурамч хаяг нээж, мөнгө хүссэн байдлаар санхүүгийн залилан хийж болзошгүйг анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )