Шүүхээс М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Монгол Улсын Ерөнхий сайд асан, шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр хянан хэлэлцлээ.

Шүүх бүрэлдэхүүн М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top