Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөөгүй иргэдийг шуурхай олж илрүүлнэ

2020 оны 05 сарын 03

Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, төрд учирсан хохирол, төлбөр барагдуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцжээ.

Уг ажлын хүрээнд 2017 оноос 2020 оны дөрөвдүгээр  сар хүртэлх хугацаанд Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр эрэн сурвалжлагдсан сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөөгүй иргэдийг шуурхай олж илрүүлэн, төрд учирсан хохирлыг барагдуулахад туслалцаа үзүүлэх зорилгоор тус аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 05 сарын 03

aimag sumaa hogjyylehgui zaliin argaar zeel avchihaad UB-t ireed bair sav avchihsan , gadaad dotood aylaad l yavj baigaa biz, shalgah heregtei shdee

0  |  0
Top