УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдэж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардаж авсан билээ. Нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 15-ны өдөр гэхэд тодруулж, олон нийтэд зарлах хуультай.
Харин парламентын сөрөг хүчин болох АН-аас нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигч тус бүр намдаа 100 сая төгрөгийг хандивлах юм. Өөрөөр хэлбэл, тэд 100 сая төгрөгийн дэнчин тавьж, нэр дэвших эрхээ намаасаа авна. Үүнээс гадна, 100 сая төгрөгөө тушаасан ч нэр дэвших эрхээ авч чадаагүй горилогчдод АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн дараа намын дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байдаг.
Тэгвэл АТГ-аас АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн горилогчид болон тус намын удирдлагуудыг шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, АТГ-аас АН-аас нэр дэвших хүсэлтэй хүн бүрээс ямар учраас 100 сая төгрөг хурааж байгаа болон уг мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "АН-ын удирдлагуудаас гадна нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн хүмүүсийг шалгаж эхэлсэн нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болохоор прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 11 )
An n hulgaichdiig bugdiin ni shorond hiigeed hulgailsan mungii ni tar dahaliin uwchind zartsuul
Хуулийг гууль болгон том толгой гаргасан АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ШОРОНД СУУХ ёстой
Монгол улсын хууль тогтоох Төрийн эрх барих дээд байгууллагыг мөнгөөр авах ыг завдсанаар үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээр Эрдэнэ болон тэдгээр хүмүүсийг шийтгэх л болж дээ
АН-н л монголд хамгийн баян хумуус байх юм даа. Тэгсэн мортлоо Ковид 19- д тусаллаа гэж сонссонгуйээ
Ардчилсан намаас сонгуульд горьлогч залуучууд нь бүгд зальлангын хэрэгтэй новшнууд байгаа.
МАН-ыхан бас 50 сая төгрөг тушаасан байна лээ. Тэрийг шалгаж байгаа юу? Концессчин, ЖДҮ-чид маань юу болсон бэ?
Зөв дөө
АТГ-аа наад 100 саяыг чинь авилгалаас учирсан хохирол гээд та нарын яриад байгаа 11 их наяд төгрөг чинь шүү джээ. Элбэгдорж, Эрдэнээ нар Оюу-толгой, НДШ-ээс хулгайлсан мөнгөө хань хамсаатан нартаа өгч ханьдив нэрээр буцаан авч байна. Ингээд төрийг худалдан авч гэмт хэргээ хүчингүй болгож та нарыг тарааж, ганцад хийх гэж байгааг мэдэж байна уу????????????????????????????????
100 saya ogson hun hulgain argaar l olson mongo shuu eh uusveriig ni
gol ni namuud yagaad iim ih mongo avch baigaag shalga, yahaaraa er ni uls eh orniihoo toloo gej orsoldoh hymyysees mongo avah estoi um be ?????
За үгүй байха.худал мэдээлэл.Сонгуулийн хуулинд зааснаар нэг хүнээс гарах бодит зардал энэнээс өндөр бсан ш дэ.