Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн долоодугаар ангийн сурагч Хонгорзулын Энхжин сийлбэрээр хийсэн өөрийн бүтээлээсээ Цагдаагийн ерөнхий газарт дурсгалаа.
Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр /2020.05.04/ болж, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан нар хүлээн авч уулзлаа.
Сурагч Х.Энхжин нь хоёр дахь жилдээ сийлбэр хийж олон бүтээлүүд урлаж, хийсэн бүтээлүүдээ орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтэс болон хүүхдийн тоглоомын талбайд байршуулсан байна.
Авъяаслаг сийлбэрч охин Х.Энхжиндээ сурлагын амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )