С.Баяр нарыг шүүх хурлын УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хойшиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.05/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. Тодруулбал, шүүх хуралд оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хангаж, энэ сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулжээ. 

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм.

Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.117.2) 2020 оны 05 сарын 05

энэ хүний хэрэг шийдэж чадахгүй 8 жил боллоо шийдэхгүйдээ жрийн хүнийг бол дор нь хорисон бгаадаа

0  |  0
zochin(192.82.65.72) 2020 оны 05 сарын 05

Yaagaad hoishilchihov odor ni bolohgui bna uu

0  |  0
Top