Үндэсний шигшээ баг бэлтгэлээ ХЭВИЙН явуулж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Нийслэлийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дугаар захирамжийн дагуу Үндэсний шигшээ багуудын бэлтгэл хийх боломж нөхцөл бүрджээ.

Бэлтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа зөвхөн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнийг хамруулах, дасгалжуулагч, тамирчдын биеийн халууныг шалгаж нэвтрүүлэх, гарыг тогтмол ариутгах, хоёр цаг тутамд заалны ариутгал хийх зэрэг мэргэжлийн байгууллагын гаргасан зөвлөмж шаардлага, стандартыг мөрдөж ажиллахыг үүрэг болгоно гэж Биеийн тамир, спортын газраас мэдэгдлээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top