Жүдо бөхийн шигшээ баг цуглаж, БЭЛТГЭЛЭЭ эхлүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Нийслэлийн Засаг Даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дугаар захирамжийн дагуу Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс бэлтгэлдээ гарлаа.

Бэлтгэлд зөвхөн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнийг хамруулан, дасгалжуулагч тамирчдын биеийн халууныг шалгаж, гарыг тогтмол ариутган, хоёр цаг тутамд заалны ариутгалыг хийх зэрэг мэргэжлийн байгууллагын гаргасан зөвлөмж шаардлага, стандартыг мөрдөж ажиллах бөгөөд шигшээ багийн бэлтгэлийг явцыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц үзэж сонирхжээ.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мундаг (83.252.79.97) 2020 оны 05 сарын 06

Мундаг шүү манайхаан

0  |  0
Top