Австралийн тосгон МОНГОЛ ЗУРААЧИЙН нэрээр алдаршиж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа граффити уран бүтээлчдийн нэг бол Хиско буюу Х.Хоснаран юм. Австрали улсад уран бүтээлээ туурвидаг түүний ханан дээр зурсан өвөрмөц дизайнтай, дахин давтагдашгүй бүтээлүүд нь тус улсад төдийгүй дэлхийн томоохон хотуудын гудамж, талбайг чимдэг.

Тэгвэл эх орон, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон жуулчдын сонирхлыг татаж эхэлжээ. Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгон “Heesco town” нэрээр алдаршиж, жуулчдын сонирхлыг татаж байгаа тухай сайхан мэдээлэл цацагдаж байна.

Энэ оны эхээр тус улсад их хэмжээний түймэр гарч, хот тосгод нь эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Тиймээс Хиско Яаррам тосгоны иргэдтэй хамтран жуулчдыг татах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Хамгийн өндөр нь хоёр давхар барилгатай тэнцэх 10 гаруй ханан дээр тус тосгоноос гаралтай алдартнууд болон түүхийг нь харуулсан зураг зурсны дараа Яаррам хэмээх газрыг “Heesco town” буюу Хиско хотхон хэмээн тунхаглах болсон байна.

Төсөл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Австрали улсад коронавирусний улмаас хөл хорио тогтоосон учир Хиско дээрх бүтээлээ таван долоон хоногийн турш ганцаараа зурж дуусгажээ.

Их түймрийн араас дэлхийг айлгасан цар тахал тархсан энэ цагт урлагаар дамжуулж, эерэг хандлага түгээх түүний цаад зорилго биеллээ олжээ. Австралийн үндэсний телевиз болон бусад томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний бүтээлийг онцолсоор байна.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.68) 2025 оны 03 сарын 13

70 жил даруулаагүй бол ч улам гайхуулах байсан даа

1  |  0
Zochin(66.181.182.138) 2025 оны 03 сарын 13

Mongoldoo yagad hiideggui yum bol

1  |  0
ГАЙХАШИГТ МОНГОЛ ХҮН(66.181.161.88) 2025 оны 03 сарын 13

Гайхамшигийг түгээгч

1  |  0
ГАЙХАШИГТ МОНГОЛ ХҮН(66.181.161.88) 2025 оны 03 сарын 13

Гайхамшигийг түгээгч

1  |  0
БАХАРХАЛ(103.26.193.77) 2025 оны 03 сарын 13

ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ. ШҮТЭЖ БАЙНА. ЭРҮҮЛ ЭНХ, УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

1  |  0
зочин(45.48.97.213) 2025 оны 03 сарын 13

ямар мундаг тэвчээртэй хүү вээ. Амжилт хүсье. Монголд асуудал болж байж л зурдаг

2  |  0
Зочин(202.9.47.7) 2025 оны 03 сарын 13

Гайхалтай хөдөлмөрч , ёстой юу ч гэхэвдээ

3  |  0
Zocnin(68.145.61.75) 2025 оны 03 сарын 13

Odoo mongoloo gaihaltai bolgomoor bna

1  |  0
Сайхан мэдээ(192.82.71.235) 2025 оны 03 сарын 13

Сайхан мэдээ уншлаа. Улам их амжилт хүсье

3  |  0
Meme(202.21.96.122) 2025 оны 03 сарын 13

Mongold ireed bas heden usnii gazaruudiig zuraad bsan sanagdaad bn Mash ih hudulmurch, avyastai zaluu shuu

3  |  0
irgen(31.165.215.200) 2025 оны 03 сарын 13

mongoldoo um hiij aldarshsan bol deer baisan umdaa, muu mongoliinhoo muuhai gudamj talbai hot suurind nemer bolson bol bayarlah bailaa

3  |  0
Баярлалаа(64.119.22.129) 2025 оны 03 сарын 13

Ямар мундаг юм бэ Маш их бахархаж байна Баяр хургэе!!!!

4  |  0
Hh(172.58.188.127) 2025 оны 03 сарын 13

Nice

3  |  0
Top