Монгол HD телевизийн бэлтгэн хүргэдэг "The Voice of Mongolia" шоу амралтын хоёр өдөр цацагдахаар болжээ. Шоу өнгөрсөн хугацаанд зөвхөн ням гарагт үзэгчдэд хүрч байсан юм.
Энэ долоо хоногийн бямба гараг буюу тавдугаар сарын 9-нд шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг таван оролцогч болох Ө.Аззориг, Б.Анужин, Б.Алунгоо, Б.Ану, М.Батзориг нарын үзүүлбэрийг үзэгчид хүлээн авч үзэх болно.
Харин ням гараг буюу тавдугаар сарын 10-нд С.Ононбат шүүгч, дасгалжуулагчийн багийн шилдэг таван оролцогч О.Азбаяр, Э.Анударь, Б.Биндэръяа, М.Саранмарал, Д.Цолмон нар өрсөлдөх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )