Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Японоос ирснийхээ дараа ХӨСҮТ-д 21 хоног тусгаарлагдан, саяхан тусгаарлалтаас гарч, журмын дагуу гэрийн хөл хорионд байсан билээ.
Их аварга энэ талаараа "Хоёр улс дамнасан хөл хорио маань дууслаа. Гэрийн хорио гэснээс энэ насандаа хоёр дахиа гэрийн хорионд орж үздэг бас л дурсамжтай. Эхний пиналти хөлбөмбөг тоглосон хэргээр. Дараагийнх нь Ковид-19. Хөл хориогоо нэр төртэй биелүүлсэн шүү. Удахгүй болох Аугаа Эх ороны дайны ялалтын баярын мэнд хүргэе" хэмээн фэйсбүүктээ хуваалцжээ.
Их аварга мөн энэ зургаа "Нямхүү стиль" гэж хошигножээ. Нээрэн адилхан ч юм уу.