Н.Номтойбаяр: Коридорт яллах тогтоолтойгоо танилц гэсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Харин түүнийг шүүхээс албадан ирүүлэх шийдвэрийг гаргасан ба тэрбээр өчигдөр /2020.05.07/ яллах тогтоолтойгоо танилцжээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр /2020.05.07/ АТГ-ын гадна хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "Сүүлийн хэдэн өдөр миний бие УИХ-д бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан болон өнгөрсөн даваа гарагт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсонтой холбогдуулан Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газар гэсэн хоёр байгууллагын хооронд дуудагдах боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Үүнээс өмнө би өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Ингэхдээ би хууль бус үйл явдал болоод байна гэдгийг тодорхой хэлж байсан. Энэ мэдээллийг хийхэд УИХ-ын бүрэн эрхээрээ түрий барьж, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон гэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлдээ дурдсан. Удалгүй өмгөөлөгч Батхуяг гэх хүн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Төрийн ордонд хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд, Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн Прокурорын газраас "Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна" гэсэн тогтоол гаргасан. Нууцын зэрэглэлтэй учраас  илүү зүйл ярьж болохгүй байна. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлэл өгсөн, намайг гүтгэн доромжилсон. Албан тушаалынхаа давуу эрхийг ашигласан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хоёр ноцтой заалтыг зөрчсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль зөрчиж, шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлж, гүтгэж байна. Ингэж байгаа бол би нотлох баримт дээр нь үндэслэж тэр хүнийг шалгуулж болохгүй гэж үү. Тэр прокурор байлаа гээд хуулиас давуу байж болохгүй. Үүнийг АТГ-ын бичиг хэрэгт гомдлоо өглөө" гэв. 

Түүнчлэн "УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших 208 бие даагчийн нэрс дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд ил болсон. Гэтэл маргааш нь АТГ-ынхан дуудсан. Дуудахдаа яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилц, өөрчлөлт оруулсан гэж хэлсэн. Мэдүүлэг авна гэж хэлсэн, надад бүх баримт нь бий. Би болж байна мэдүүлэг өгье, ямар үндэслэлээр буруутгаж байгаа юм. Сайд байхдаа хууль зөрчөөгүй. Тэгэхээр нотлох баримтаа бүрдүүлэх, тайлбараа бэлдэх цаг хугацаа хэрэгтэй байна гэж хэлээд гарын үсгээ зураад АТГ-аас гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт надад яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл яллагдагчаар татагдсан ч гэсэн тэр хүнд чинь эрх, үүрэг гэж бий. Монгол Улсын иргэн нотлох баримтаа өгөх, тайлбар өгөх эрхтэй. Ямар ч боломжоор хангаагүй яллах дүгнэлт үйлдсэн. Ирж ав гэхээр нь би үгүй гэсэн. Ингэж улс төрийн захиалгаар намайг өөрийгөө гэм буруугүйг нотлох боломжийг олгохгүйгээр яллах дүгнэлт үйлдэж байгаа нь хууль зөрчиж байна. Би танилцахгүй гэдгээ хэлсэн. Над руу хоёр, гурван удаа залгасан. Би очихгүй гэдгээ дахин хэлсэн. Гэтэл уржигдар хурал нь болж албадан ирүүлэх шийдвэр гарсан. Цагдаа нар нь хүрч ирсэн. Уг нь, хуулиараа Нийслэлийн прокурор аваачиж яллах дүгнэлтээ танилцуулах ёстой байтал Чингэлтэй дүүргийн шүүх коридортоо яллах дүгнэлтээ танилц гэсэн. Би үгүй гэсэн. Нийслэлийн прокурорын газар танилцах байтал яллах дүгнэлттэйгээ яагаад Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт танилцах ёстой юм, хууль зөрчиж байна гэж хэлсэн" хэмээн тодотголоо. 


-НАМАЙГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТТЭЙГЭЭ ТАНИЛЦ ГЭЖ ХЭД ХЭД ЗАЛГАСАН. БИ ОЧИХГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛСЭН-

Дараа нь тэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таныг УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшинэ гэж мэдээлэл хийсний дараа энэ бүх үйл явдал өрнөж байна гэж харж байна уу?

-УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших 208 бие даагчийн нэрс дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд ил болсон. Гэтэл маргааш нь АТГ-ынхан намайг дуудсан. Дуудахдаа яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилц, өөрчлөлт оруулсан гэж хэлсэн. Мэдүүлэг авна гэж хэлсэн, надад бүх баримт нь бий. Би "Болж байна, мэдүүлэг өгье, ямар үндэслэлээр буруутгаж байгаа юм. Сайд байхдаа хууль зөрчөөгүй. Тэгэхээр нотлох баримтаа бүрдүүлэх, тайлбараа бэтгэх цаг хугацаа хэрэгтэй байна" гэж хэлээд, гарын үсгээ зурчихаад, АТГ-аас гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт надад яллах дүгнэлт үйлдсэн. Яллагдагчаар татагдсан ч гэсэн тэр хүнд чинь эрх, үүрэг гэж бий. Монгол Улсын иргэн нотлох баримтаа өгөх, тайлбар өгөх эрхтэй. Ямар ч боломжоор хангаагүй яллах дүгнэлт үйлдсэн. Ирж ав гэхээр нь би үгүй гэсэн. Ингэж улс төрийн захиалгаар намайг өөрийгөө гэм буруугүйг нотлох боломжийг олгохгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зөрчиж байна. Би танилцахгүй гэдгээ хэлсэн. Над руу хоёр, гурван удаа залгасан. Би очихгүй гэдгээ дахин хэлсэн. Гэтэл уржигдар хурал нь болж, албадан ирүүлэх шийдвэр гарсан. Цагдаа нар нь хүрч ирсэн. Уг нь, хуулиараа Нийслэлийн прокурорт аваачиж, яллах дүгнэлтээ танилцуулах ёстой байтал Чингэлтэй дүүргийн шүүх коридортоо яллах дүгнэлттэй танилц гэсэн. Би үгүй гэсэн. Нийслэлийн прокурорын газар танилцах байтал яллах дүгнэлттэйгээ яагаад Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт танилцах ёстой юм, хууль зөрчиж байна гэж хэлсэн. Хамгийн анх энэ байгууллагын босгыг бусдыг тагнасан, чагнасан гэж дуудагдсан. Дараа нь юу боллоо доо, онигоотой зүйл болсон биз дээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор яаж ажиллаад байгаа юм. Энэ АТГ, ЦЕГ, УЕПГ-ын удирдлагууд улс төрийн томилгоогоор томилогддог. Улс төрөөс ангид байх арга алга, яаж ч ажиллаад байгаа юм. Нэг л их шударга ёсыг тогтооно гэсэн хүмүүс.

-Хуулийн байгууллагад таныг шалгах тодорхой үндэслэл байгаа юу?

-Тэгээд яагаад танилцуулахгүй байгаа юм.

-Та танилцахгүй гээд байгаа юм биш үү?

-Үгүй. Би дөрөвдүгээр сарын 29-нд яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцсан. Би нотлох баримтаа гаргаж өгье гэтэл яллагдагчаар татсан. Тэгэхээр АТГ, ЦЕГ, прокурор нь царай хараад байгаа нь тодорхой байна шүү дээ.

-Таныг яг хэдэн хэргээр шалгаж байгаа юм бэ?

-Гурав. Эхнийх нь сайд байхдаа хэрэг хийсэн. Хоёр дахь нь худал мэдүүлэг өгсөн. Гурав дахь нь хэвлэлийн бага хурал хийхдээ бүрэн эрхээ ашиглаж, мөрдөн байцаалтад саад учруулж, нөлөөлөх гэсэн ийм гурван үндэслэлээр хэрэг үүсгэсэн.  

-Та УИХ-ын гишүүн байхдаа хууль, хяналтын байгууллага улстөрчдийн нөлөөгөөр ажиллах орчин нөхцөл нь бүрдсэн, тогтолцоо байна гэдгийг анзаарч байгаагүй юм уу?

-Анзаарч байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд арай хэтэрлээ шүү дээ. Нэг л их ардчилал, шударга ёс ярьсан хүмүүс. Тэд бүгд л хулгайч биз дээ.

-Таны гар хөл болсон хүмүүс хуулийн байгууллагад байгаа юм биш үү?

-Надад тийм зүйл байхгүй. Яахаараа байдаг юм.

-Та хариугаа авахын тулд гишүүн болж байгаа юу гэх хардлага байна? 

-Үгүй. Би хуулийн завхралыг арилгана. Хууль гажуудаж байгаа энэ цагт би босох ёстой. Надад туршлага, мэдлэг чадвар байна. Хөшигний ард ямар заваан улс төр болдгийг би мэднэ. Би үзэхгүй бол өөр хэн ч тэмцэж чадахгүй. Өшөө авалцах шаардлага байхгүй. Хуулийн хамгаалалт надад хэрэггүй. Хуулийн хамгаалалт хэрэгтэй байсан бол би юу гэж нэгдүгээр сард өөрийн хүсэлтээр өргөдөл өгдөг юм бэ. Над шиг ингэж өргөдлөө өгч байсан хүн байхгүй шүү. Ардчилсан нийгэмд хуулийн байгууллага шударга байх ёстой. 

-Та Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшинэ гэж үнэн үү. Эсвэл Ц.Нямдоржийн байгаа тойрогт нэр дэвших гээд байна уу? 

-Ц.Нямдорж Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Өөр хаачив л гэж дээ. Гэхдээ Ц.Нямдоржид хандаж хэлэхэд "Та одоо тэтгэвэртээ гар. 30 жил Монголын төрд хэрүүл, тэмцэл хийлээ. Энэ тэмцэл нь бидний хөгжлөөс хойш татаад байна. 

-Та бүрэн эрхээсээ түдгэлзэхдээ улс төрөөс завсарлага авч буйгаа мэдэгдэж байсан. Гэвч, зургаан сарын дараа улс төрд буцаж орохоо зарлалаа. Ингэх шалтгаан юу байв?

-Хуулийн өмнө шударга ёс гажуудаж байгаа цагт түүний эсрэг тэмцэх ёстой. Энэ заваан, хууль бус байдлыг цэгцлэх гэж нэр дэвшиж байгаа болохоос зарим хүмүүсийн бодож байгаа шиг өшөө авах бодол өвөртөлсөнгүй.

-Өчигдөр шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайханд ялын тогтоол уншчихлаа. Түүний араас олон хүний шүүх хурал үргэлжлэх төлөвтэй байна. Таны хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Ардчилсан нийгэмд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Хүнээс хамаарч, захиалгаар асуудлыг шийддэгээ л болих хэрэгтэй.  Миний сонссоноор машин авах төсөвт өртөг нь 160 сая төгрөгийн эрхийг өгсөн байсан юм байна лээ. Амьхандаа 30 сая төгрөг хэмнээд, 130 сая төгрөгөөр lexus 570 автал ял сонсох шалтгаан болж таарлаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 400 сая төгрөгийн машин унаад явдаг л биз дээ. Албан өрөөг нь сэтгүүлчид харсан биз дээ.

–Таны удаа дараагийн мэдэгдлээс харахад МАН дотор хагаралтай байгаа юм байна?

-Хагарлын гол сэжүүр бол мэдээж эрх мэдэл, албан тушаалын байдал мөн үү гэвэл мөн. Тэрүүгээр дайтаж, чулуу шидэлцдэг сэдэв нь 60 тэрбум болон ЖДҮ. Энэ хоёр хэрэгт МАН-ынхан өөрсдөө буруутай. Би ч гэсэн буруутай. Өөрсдөө гэм буруугүй мэт царайлахын тулд Ц.Сандуйгаар туг тахьсан. Энэ бол дан ганц Ц.Сандуйгийн  асуудал ерөөсөө биш. МАН-ынхны бүгдийнх нь асуудал шүү дээ. Түүнийг төрийн албыг зарж идсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хамгийн балиар амьтан мэтээр нийгэмд муухай харагдуулж, хэлмэгдүүлж яллалаа. ЖДҮ-д холбогдсон 49 гишүүн иргэдийн боломжийг хулгайлахаас гадна парламентын дархлааг сулрууллаа. Энэ асуудлыг би намаас хөөгдсөндөө хэлж байгаа юм биш.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(194.230.155.120) 2020 оны 05 сарын 09

208 bie daagchid dotor barih estoi hyn mash olon baina lee ATG iinhaan

0  |  0
Shudarga bukh ard tu(75.86.79.22) 2020 оны 05 сарын 09

Nomgoibayrin bukh khergiig il bolgo. Khuchingiin khereg, Mototsikleer khun dairch alsanig, Baavgaig bambaruushtai alsanig, said baikhdaa mongo zusalsnig, Batkhuu agsanig alsanig shudarga shuukheer shuuj shorond ni khiij kharuytslaga tootsie!Mongol khumuus saruul ukhaanaaraa amidardag. Ene metiin luivarchingaas ekh oron gazar nutgaa butsaaj avaya.Mongolin bukh shudarga ard tumen shaardaj baina.\nХариулах

1  |  0
Shudarga bukh ard tu(75.86.79.22) 2020 оны 05 сарын 09

Nomgoibayrin bukh khergiig il bolgo. Khuchingiin khereg, Mototsikleer khun dairch alsanig, Baavgaig bambaruushtai alsanig, said baikhdaa mongo zusalsnig, Batkhuu agsanig alsanig shudarga shuukheer shuuj shorond ni khiij kharuytslaga tootsie!Mongol khumuus saruul ukhaanaaraa amidardag. Ene metiin luivarchingaas ekh oron gazar nutgaa butsaaj avaya.Mongolin bukh shudarga ard tumen shaardaj baina.\nХариулах

1  |  0
Zochin(111.226.237.68) 2020 оны 05 сарын 09

Homtoi bayraa odoo chi shorondoo or

1  |  0
Zochin(111.226.237.68) 2020 оны 05 сарын 08

Homtoi bayraa odoo chi shorondoo or

0  |  0
Zochin(111.226.237.68) 2020 оны 05 сарын 08

Homtoi bayraa odoo chi shorondoo or

0  |  0
зочин(64.119.23.12) 2020 оны 05 сарын 08

Хүрэлсүх, Нямдорж 2г шүүх хэрэгтэй

0  |  0
зочин(64.119.23.12) 2020 оны 05 сарын 09

Хүрэлсүх, Нямдорж 2г шүүх хэрэгтэй

0  |  1
зочин(64.119.23.12) 2020 оны 05 сарын 09

Хүрэлсүх, Нямдорж 2г шүүх хэрэгтэй

0  |  1
зочин(64.119.23.12) 2020 оны 05 сарын 09

Хүрэлсүх, Нямдорж 2г шүүх хэрэгтэй

0  |  1
Tsagaan suvarga(98.113.248.233) 2020 оны 05 сарын 09

Hooyo novshoo bitgii toorogduuleed bai! Zugeer tsagaan suvarga-n ordoo ogchih ard tumend butsaagaad. Tegeed oroldohoo bolyo za yu? Bitgii gonshigonood bai!

2  |  0
Иргэн(66.181.188.40) 2020 оны 05 сарын 08

Даварсаар даварсаар. Дагвын орон дээр гэгч болж байна. Хууль дээр дуртай бүхэн зайдлаад тонгочиж байна гэж юу байхав. Шалгах ёстой болоод л шалгаж байгаа. Гэнэн цагаахан амьтныг гэнэт бариад авчихаагүй байх.

0  |  0
D(49.246.115.81) 2020 оны 05 сарын 08

DUU, Tuushtai l bai.. ,Bolno.

0  |  0
zochin (64.119.16.252) 2020 оны 05 сарын 09

Ene hyy unen l helsen baina ene uls oron er ne yu bolood baina ve yagaad irgedee ingej barivchlaad yal inoogood hyyliar ailgaad baigaa yum be ene Stresstei yed urgedee taivan bailgaach ee

0  |  1
Nyamka(24.19.4.149) 2020 оны 05 сарын 08

Bugdeeree l hulgaich genuu. Uuriiguu oroltsuulaad helchih shig bolloo.

0  |  0
бор(66.181.160.15) 2020 оны 05 сарын 08

Үнэн хэлжээ Энхсайханд ял өглөө одоо Нямдорж сайдаа шүүгээчээ

1  |  1
бор(66.181.160.15) 2020 оны 05 сарын 09

Үнэн үг хэлжээ Нямдоржоо хурдан шүүгээчээ

0  |  2
С(202.126.89.171) 2020 оны 05 сарын 08

Хулгайч ..........

0  |  0
zochin(122.201.23.226) 2020 оны 05 сарын 08

2013 ond Lexus 570 amerikaas oruulj irehed gaaliin tatvartaigaa 120$ bolj bsan,odoogiin hanshaar 330 saya orchim bna

0  |  0
zochin(122.201.23.226) 2020 оны 05 сарын 08

ooriin bodol oort zov,zavharlig medseer bj medeegui tsarailah n buur haralgana

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 05 сарын 08

Aav ni hylgaich uuruu hvchendegch shataachijin bas alyyrchin avilagch ene adgiin novbshod hiigeegvi hereg gej baihgvi .Hvv ni hvchendegch reketichin alyyrchin bytsaryydiig her ydaan tolgoig ni ileed baih yum. Myntsyi hochid bvgediig ni ydaa daraa il tod heleed gerchileed baihad .Haitsailj hamgaaldag gariinhaa vzvvrt hudlgudug Natsagiin .Bagibanid .Hyyli zvin said Nyamdorj nariig davhar shalgah heregtei .\n

2  |  0
hulgaich...(66.181.161.22) 2020 оны 05 сарын 09

nomtoibayraa ylaa awaad shorondoo or... mongoliin baylgiig butsaaj og medrel min...

4  |  0
hulgaich...(66.181.161.22) 2020 оны 05 сарын 08

nomtoibayraa ylaa awaad shorondoo or... mongoliin baylgiig butsaaj og medrel min...

3  |  0
hulgaich...(66.181.161.22) 2020 оны 05 сарын 09

nomtoibayraa ylaa awaad shorondoo or... mongoliin baylgiig butsaaj og medrel min...

2  |  0
hulgaich...(66.181.161.22) 2020 оны 05 сарын 08

nomtoibayraa ylaa awaad shorondoo or... mongoliin baylgiig butsaaj og medrel min...

3  |  0
Top