Н.Номтойбаяр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг шалгуулахаар АТГ-т хандлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр /2020.05.08/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын гадна мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг АТГ-т шалгуулахаар болсон тухайгаа мэдэгдлээ.

Тэрбээр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг парламентад худал мэдээлэл өгсөн, өөрийг нь гүтгэсэн гэх үндэслэлээр гомдол гаргажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "Өмгөөлөгч Батхуяг гэх хүн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн ордонд хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд, Нийслэлийн прокурорын газар /НПГ/-т гомдол гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гэж тогтоол гаргасан. Нууцын зэрэглэлтэй учраас илүү зүйл ярьж болохгүй байна. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлэл өгсөн, намайг гүтгэн доромжилсон. Албан тушаалынхаа давуу эрхийг ашигласан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хоёр ноцтой заалтыг зөрчсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлж, гүтгэж байна. Ингэж байгаа бол би нотлох баримт дээр нь үндэслэж, тэр хүнийг шалгуулж болохгүй гэж үү. Тэр прокурор байлаа гээд хуулиас давуу байж болохгүй. Тиймээс би АТГ-ын бичиг хэрэгт гомдлоо өглөө" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsagaan suvargaa ava(98.113.248.233) 2020 оны 05 сарын 08

Nomguibayaraa! Zugeer bitgii toorolduuleed baigaarai. Ter Tsagaan sucarga-n ordoo ehleed ard tumend butsaagaad ogchih za yu? Tegeed olon doloon yum guts!

0  |  0
Зочин(192.82.70.173) 2020 оны 05 сарын 08

Сайн үзэлц тэгж байж төр цэвэршинэ тунгалагшина манай хууль үйлдвэрлэж баталдаг нь ч хэрэгжүүлдэг салбар нь ч буруу үнэр танар ч авах юмгүй болсон хүнээ байчихсан хүн чанар гэж бүр цаашаа блсон

0  |  0
Зочин(66.181.188.40) 2020 оны 05 сарын 08

Номтойбаярын үгэнд ордоггүй прокурорыг номонд оруулах гэж шийдэж дээ. Жаргалсайхан прокурор арай ч түүний хэлсэн шиг хүн биш байхоо. Хууль дээр зайдалж дураараа дургидаг цаг хумигдаж байгаа байх Номтойбаяр минь.

0  |  0
Su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 10

Жаргалсайханд яг шүүхийнхэнл байдаг шиг но бий. Учир нь тэд бүгдээрээ МАНАН гийн утсан хүүхэллэйнүүд. МАНАН г устгах түүхэн цаг үе ирлээ.

1  |  0
Зочин(202.9.47.7) 2020 оны 05 сарын 08

Жаргалсайхан про-д ямар но байхавдээ Номтой минь

0  |  0
Top