Х.Бат-Ялалтыг шүүх хурал ХОЙШИЛЛОО

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.08/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн байдаг. Улмаар бнөөдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлоод байсан юм. Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авчээ. Шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 22-ны 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Түүнийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.24.242) 2020 оны 05 сарын 08

Batyalalt dongoj surguuli togsoj ireed ajillaj bsn hvvd ih aarhaj ,svr hvchiig vzvvlj bhda hojim ooroo ingeed suuhgvi yum shig l bsn da. Karma yum da.

0  |  0
Зочин(103.26.194.230) 2020 оны 05 сарын 08

Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчих вий дээ

0  |  0
Дорлигжав(66.181.161.93) 2020 оны 05 сарын 08

Эрдэнэчимэг Уянга нар цаашдаа хэзээч сонгогдохооргүй болсон. Хохь нь

0  |  0
Top