“Best of The Voice” шоу Ц.Энгүүнийг дахин онцолж, ШИЛДГЭЭР нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

“The Voice of Mongolia" шоуны анхны дугаарын ялагч Ц.Энгүүнийг дэлхий онцолжээ.

“Best of The Voice” шоуны шилдэг оролцогчдын Best Of Talent жагсаалтыг тавдугаар сарын 6-нд танилцуулахад Монголын шоуны үндэсний ялагч, авьяаслаг дуучин Ц.Энгүүн багтжээ. 

Шилдгүүдийн жагсаалтад түүнийг онцлохдоо “Гайхалтай хоолойтой охин шүүгчдийг үнэхээр шоконд оруулж, гайхашруулж байлаа. Ц.Энгүүн дөнгөж 17 настайдаа “The Voice of Mongolia” шалгаруулалтад түрүүлж, үндэсний ялагч болсон. Түүний давтагдашгүй хоолой, хөгжмийн авьяас (Тэр мэргэжлийн хийлч) бид бүхнийг алмайруулсан" гээд Энгүүний #TheVoice дээрх шилдэг тоглолтуудыг The Voice шоуны дэлхийн шилдэг номеруудын нэгээр нэрлэжээ. 

Хоёр жилийн өмнө зохион байгуулсан “The Voice of Mongolia" шоуны анхны ялагч Ц.Энгүүн “Team Uka” багийн гишүүн байсан юм. 

Анхны ялагчаар тодорсноос хойш хоёр жил өнгөрсөн ч Ц.Энгүүний тухай дэлхийн шоу ертөнц ийн шуугиж, түүний дуу хоолойг сонсон, youtube дээрх үзэлт, хандалт нэмэгдсээр байгаа нь түүний жинхэнэ авьяасын цар хүрээ, үзэгчдийн мэргэн сонголт билээ.

Энэ жилийн хувьд буюу яг одоо үзэгчдэд хүрч буй “The Voice of Mongolia-II" шоуны тухайд нок аут буюу нэг багийн 10 хүний дөрөв нь дараагийн шатанд тэнцэж үлдэх чухал шалгуур үргэлжилж байгаа. Үүний дараа монгол дууны шатанд оролцогчид өрсөлдөх ба энэ хэсэгт баг бүрээс хоёр хүн шалгарч үлдэнэ. Улмаар хагас шигшээд нэг багийн хоёр оролцогч буюу нийт найман оролцогч өрсөлдөж, дөрөв нь финалд үлдэн, тэднээс ялагч тодрох журамтай.

Сүүлийн шатны өрсөлдөөн ширүүн болох хэдий ч үзэгчдийн санал ялагчийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэх тул дэлхийн хэмжээний дуу хоолой төрүүлэх сонголт хийж байгаагаа үзэгчид дахин нягтлахад илүүдэхгүй биз ээ. 

Өнөөдрийн Ц.Энгүүн шиг, түүний дуу хоолой шиг дэлхийд үнэлэгдэх ялагч тодроосой гэсэн хүлээлт монгол хүн бүрт байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. 

Ингээд Best Of Talent-ын онцолсон дэлхийн “The ​​Voice”-ын гайхалтай, авьяаслаг оролцогч Ц.Энгүүний тоглолтыг хүргэж байна.
 


“The Voice of Mongolia" - Ц.Энгүүний сонгосон дуунууд
 

1. “Runinin”, Naughty Boy, Beyonce, Arrow Benjamin нарын дуу (Blind Auditions)

2. “Winter”, Бирди. Алунгоо, Даваажаргал нартай хамтран дуулсан (Battles)

3. “Human”, Кристина Перри (Sing-Offs)

4. “Чи над шиг дурлаж чадах уу”, Никитон хамтлаг (Quarter Finals, монгол дуу)

5. “Creep”, Radiohead (Semi-Finals)

6. “Мөрөөдөл бид хоёр”, дасгалжуулагч Укатай хамтран дуулсан (Finals)

7. “Never Enough”, The Greatest Showman Cast (Finals)
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongoo(202.126.89.155) 2020 оны 05 сарын 11

Ynztai

0  |  0
Bayr(117.111.2.17) 2020 оны 05 сарын 11

Tged uneher avyaastai ym bol odoo haana bna Yu hiisen ym uneher avyatsai huuhd ym bol producerlood avaad yvaach tsaashn!!

0  |  0
Зочин(192.82.69.65) 2020 оны 05 сарын 11

Үнэхээр мундаг!Гайхалтай!

1  |  0
togtoh(121.141.117.194) 2020 оны 05 сарын 11

chihend chiirtei hench sonshiig husdeggui duuchin l toroh shivde chawas

9  |  15
Mundag(202.126.88.165) 2020 оны 05 сарын 11

Uneheer aviyastai, jinhene chadvarlag duuchin shuu. Enguun shig duuchin ene voicoor garch ireh bolovu?

5  |  1
Top