Хөл хорионд орсон Монголын тамирчдыг Яйзү хотын дарга эргэжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Хөл хорионы улмаас нутагтаа ирж чадахгүй байгаа Монголын пара хөнгөн атлетикийн баг тамирчид Яйзү хотод бэлтгэлээ үргэлжлүүлсээр байна. Тамирчдын ээлжит сорил дээр Яйзү хотын дарга Накано хүрэлцэн ирж, баг тамирчидтай уулзжээ.

Тэрбээр өөрийн гараар зурсан богино комик, тамирчдын нөхөрсөг шог зургаар эхний нүүрээ чимсэн Яйзү хотын сонины тусгай дугаар, шинэхэн жимс, амтат шүүс зэргийг бэлэглэсэн байна.

Монголын баг тамирчдыг өнөөдрийг хүртэл туслаж дэмжиж буйд гүн талархал илэрхийлье гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top