Монголын залуучуудын холбоо ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Монголын залуучуудын холбооны VI их хурал өнөөдөр /2020.05.08/ боллоо.

2015 оны гуравдугаар сарын 28-ны өдөр V их хурал болсон бөгөөд 2019 оны гуравдугаар сард хуралдаан хийхээр байсан ч тодорхой шалтгаанаар хурал хойшлогдсоноор өнөөдөр ийн товлон хуралджээ. 

Ковид-19 вирусний тархалтын цаг үетэй давхацсан хурлыг цахим хэлбэрээр явуулсан ба 300 гишүүн цахимаар хуралд оролцож, шинэ ерөнхийлөгчөө сонгосон байна. 

Олонхийн саналаар Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Отгоны Гэрэлт-Од сонгогджээ. Мөн салбар чиглэл хариуцсан таван дэд ерөнхийлөгчтэй болсон ба анх удаа эмэгтэй дэд ерөнхийлөгч удирдлагын багт багтжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.117.145) 2025 оны 03 сарын 13

Зомби болсон энэ байгууллага сэргэх болтугай.

1  |  0
ЗОЧИН(66.181.187.226) 2025 оны 03 сарын 13

залуучуудын холбоо молбоо гэхээр нэг сайхан с АНАГДАДГҮЙ БОЛЧИХОЖ. ЭХНЭЭСЭЭ Л ТУН ЭВГҮЙ ЗАЛУУЧУУД БАЙСАНТАЙ ХОЛБООТОЙ ЮМ БОЛОВУУ?

1  |  0
Top