Мод ачиж явсан камаз маркийн машин осолджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 10


Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн "Халиун Уул" компанийн камаз машин өнөөдөр /2020.05.10/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Алтанбулагийн дундын замд осолджээ.

Тухайн автомашины жолоочийг Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарласан байна.

Одоогоор ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. 

Ослын дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын штаб бүрэн хамгаалах хувцастайгаар очиж, журмын дагуу ажилласан байна.

Тус машинд мод тээвэрлэсэн байсан ба Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу ачааны галт тэргэнд ачуулахаар явж байжээ. Тээврийн хэрэгслийг бүрэн ариутгаж, журамлажээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пурэвчулуун (176.59.145.129) 2020 оны 05 сарын 13

Зөв мэдээлэл тавиач халуун уул компани гаалийн талбайд буух оросын машин

0  |  1
Чи(182.160.39.231) 2020 оны 05 сарын 14

Эргүү юм уу орсоос орж ирсэн гэж бхад хулгайн ч гэх шиг

1  |  1
Зочин(203.91.115.50) 2020 оны 05 сарын 12

Хулгайн мод хар мөртэй дөө

0  |  0
Усан нүдэт(192.82.76.47) 2020 оны 05 сарын 12

Унтсан эсвэл техникийн бүрэн бус байдал

1  |  0
Зочин(202.9.47.29) 2020 оны 05 сарын 13

Аймгийн ИТХ-ын даргын компанийн машин бна даа.

0  |  1
zochin(64.119.21.131) 2020 оны 05 сарын 14

nuguu orosoos orj irsen teewert tsagdaagiin khamgaalalt ene ter khaychsan be

4  |  1
Top