ESPORT: Монгол залуус Азийн аваргын цувралыг тэргүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 10

ESL One: Road to Rio буюу энэ жилийн CS:GO Major тэмцээний Азийн аварга шалгаруулах цувралын аваргаар Монгол Улсын "Tiger" баг тодорлоо. 

"Тiger"-ын залуус Азийн чансааг хоёр жилийн туршид тэргүүлсэн "Tyloo" багтай финалын тоглолтод учраа таарч, 2:1 харьцаагаар ялалт байгуулжээ. 

Тэмцээнд Азийн шилдэг найман баг оролцож, Монгол Улсын гурван төлөөлөл бүгд амжилттай оролцсон бол "Tiger" баг ийн аваргаар тодорч байна. 

Дэлхийн аваргын хэмжээний буюу Major тэмцээнд Aзийг төлөөлж нэг баг өрсөлдөх бөгөөд үүний дараа болох хоёр цуврал тэмцээнээс хамаарч Азийг дэлхийд ямар баг оролцох нь тодорхой болох юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.144) 2020 оны 05 сарын 11

юуны тэмцээн юм бэ

0  |  0
Batsuh(202.9.46.214) 2020 оны 05 сарын 10

Odoo l esport hugjij baina daa GO TIGER\n

0  |  0
Top