Зээлээ төлөөгүй иргэдийг илрүүлж, төрийн хохирлыг барагдуулна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, төрд учирсан хохирол, төлбөр барагдуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцжээ.

Уг ажлын хүрээнд 2017 оноос 2020 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр эрэн сурвалжлагдсан сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөөгүй иргэдийг шуурхай олж илрүүлэн, төрд учирсан хохирлыг барагдуулахад туслалцаа үзүүлэх зорилгоор тус аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.31.14) 2020 оны 05 сарын 11

Тэгээд чи идсэн мөнгө өгөхгүй гэж хэлэх гээд бнауу үхэр минь

0  |  0
Зочин(192.82.66.172) 2020 оны 05 сарын 11

Та нар болио Хэдэн тэр бумаар н идсэн хүмүүсээ яаж ч чадахгүй байж жирийн иргэд чинь мөнгөгүй бна.яах гээд байгаа юм бэ. Хулгайч луйварчдаасаа мөнгө авчаад ажил хийсэн дүр эсгэ.Ард ихргэддээ хатуурхаж ажил хийсэн дүр бүү гарга.

0  |  0
Top