Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.11/ хэлэлцлээ.
Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-ны 09:00 цагт товлолоо.
Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн байдаг.
Ерөнхий сайд асан С.Баяр өнөөдөр шүүхийн гадна хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн.
Тэгэхдээ "Энд байгаа залуусын ихэнхийг нь би танихгүй. Танихгүй хүмүүсийг нэг газарт авч ирж байгаа нь буруу юм. Сая шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэж асуулаа. Бид нээлттэй явуулах дээр санал нэгдлээ. Энд ямар улсын нууц байгаа биш. Биднийг улсад хохирол учруулсан гэж яллаж байна. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Хохирогч байхгүй хэрэг яваад байна. Хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо авч ир" гэв.
Түүнчлэн "Намайг "Петровис" компанийн шатахууныг Оюутолгойд хэрэглээний үнээс өндөр үнээр шахсан гэдэг. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа ийм зүйл хийсэн бол "Петровис" ашигтай ажилласан болж таарна. Тийм зүйл алга. Дээр нь Оюутолгойн талаас мэдүүлэг аваагүй гэх мэт олон асуудал байна. Өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг болж байгаа болохоор өмгөөлөгч нар маань тодорхой саналуудыг тавьж байна. Дубайн гэрээг би мэдэхгүй, хэвлэл мэдээллээс л мэдээлэл авсан. Тиймээс бидний хэргийг тусад нь авч хэлэлцэх байлгүй дээ. Итгэл хамгийн сүүлд мөхдөг. Үнэн зөвөөр шийдээсэй билээ гэж итгэж найдаж явна. Гэм буруутай нь ногтлогдвол надаас авахуулаад ял хүлээхэд бэлэн байна" гэж байр сууриа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 7 )
hohirogchgui gej, buhel buten Ulsiig uguisgej baihiin. mash bardam bn aa, bi tertei tergui ta naraas iluu medne gej bh shig bn.
Yliig ni uuruuleh heregtei hulgaich nariig
С.Баярын үйлдсэн гэмт хэргийн хохирогчид нь монголчууд.Хохирогч алга гэж юу хуцаад байгаа новш вэ?
Хохирогчин нь ард түмэн хулгайчаа
Uaj ichehgvi amid yavaad bna .3 VER NI BVGEDIIG NI HATUU SHIITEG .Udruus udurt usuud baigaa uriig bid yaj tuluh gej ..Avesteral ylsaas uyn Amerkad baidag olon haus Arvan ter bym dollor hahyyld avsan gej medegdeh bicheg .Mongold ireed baigaa uym bishvv .S.Bayariin hamaaral bvhii bvh hvmvvsiin hurngiig bitvvmjileed 3 ved ni turd bvv oirtyylj nytag zaaj amidralyyl .Bayar bol odoo amia horloj vheh heregtei .Ih bardam boljee .Mongolchyydiig vneheer doromjilj bna.Hamtarsan bvh hvmvvsiig ni bvh nasaar ni shorond hataa .Amerk Kanadiin medliin hvn bolchihood tomrood bna .
үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөж ном бичдээ хулгайчаа
25 ЖИЛ АМЬД БАЙЖ ЧАДВАЛ НАРСАНД ҮЛДСЭН АМЬДРАЛАА ӨНГӨРҮҮЛ ХОГИЙН ХУЛГАЙЧ МИНЬ