Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.11/ хэлэлцлээ. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-ны 09:00 цагт товлолоо.
Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн байдаг.
Ерөнхий сайд асан С.Баяр өнөөдөр шүүхийн гадна хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн.
Энэ үеэрээ "Энд байгаа залуусын ихэнхийг нь би танихгүй. Танихгүй хүмүүсийг нэг газарт авч ирж байгаа нь буруу юм. Сая шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэж асуулаа. Бид нээлттэй явуулах дээр санал нэгдлээ. Энд ямар улсын нууц байгаа биш. Биднийг улсад хохирол учруулсан гэж яллаж байна. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Хохирогч байхгүй хэрэг яваад байна. Хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо авч ир" гэв.
Түүнчлэн "Намайг "Петровис" компанийн шатахууныг Оюутолгойд хэрэглээний үнээс өндөр үнээр шахсан гэдэг. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа ийм зүйл хийсэн бол "Петровис" ашигтай ажилласан болж таарна. Тийм зүйл алга. Дээр нь Оюутолгойн талаас мэдүүлэг аваагүй гэх мэт олон асуудал байна. Өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг болж байгаа болохоор өмгөөлөгч нар маань тодорхой саналуудыг тавьж байна. Дубайн гэрээг би мэдэхгүй, хэвлэл мэдээллээс л мэдээлэл авсан. Тиймээс бидний хэргийг тусад нь авч хэлэлцэх байлгүй дээ. Итгэл хамгийн сүүлд мөхдөг. Үнэн зөвөөр шийдээсэй билээ гэж итгэж найдаж явна. Гэм буруутай нь ногтлогдвол надаас авахуулаад ял хүлээхэд бэлэн байна" гэж байр сууриа илэрхийлсэн билээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 4 )
Xar tolgoigooro xariutsana gesen tsag ni irxeer golog bolox yumaa
Хар толгойгоороо хариуцна гээд байсан хариуцах болж дэ, улс монголоо хорлосон муу өгөр архичин
Эби Баба ба 40 дээрэмчин эхнээсээ ялаа авч эхэллээ..
bayr bol ongoliin tord gai bolson hvn dee. oyuntolgoi n geree mongol ulsd ashigui bolson doo..