Хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг шүүх хурал болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.13/ болно.

Шүүх хурлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлосон.

Тэднийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татсан байдаг. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(49.0.149.20) 2020 оны 05 сарын 13

МОРИН ЦАГТ НҮҮЛГЭЖ БААТАРЦОЛЫГ НЬ ХУРААЖ ЗОЛИГТ ГАРГА

0  |  0
Er(24.19.4.149) 2020 оны 05 сарын 13

Hurungiig ni huraa

0  |  0
shorond n hii(66.181.182.142) 2020 оны 05 сарын 13

horongiin huraaj shorond n shaa muu hulgaich salga nobshiig

0  |  0
БУЯА (150.129.140.45) 2020 оны 05 сарын 13

Танай сайт чинь улс төрийн хулгайчдын хамсаатан юм\n\n

0  |  0
БАДРАХ(150.129.140.45) 2020 оны 05 сарын 13

УЛС ОРНЫГ ЦӨЛМӨН СҮЙРҮҮЛЖ БУЙ ЭНЭ МЭТ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ХАТУУ ЧАНГААР ШИЙТГЭЖ БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ХЯТАДАД БОЛ ШУУД ЦААЗ,ОРОС БА ЕВРОПД 15-20 ЖИЛТЭЙ ШҮҮ ДЭЭ

0  |  0
Top