Жолооч нараас 10 мянган төгрөг залилдаг Э.Ганзориг гэх залуугийн талаар сэрэмжлүүлэг хүргэж байна.
Тэрбээр “Манай гэрийнхэн Дамбын уулзвар дээр осолд орчихлоо, 16 жил ханилсан хань минь төрөхийн хүндрэлээр өөд болчихлоо, Хүү маань сэхээн амьдруулахад байна... Эм авах гээд иртэл 10 мянган төгрөг дутчихлаа. Мөнгө зээлээч” жолооч нарыг залилдаг ба үүнд нь итгэж мөнгө өгсөн хүмүүс цөөнгүй байдаг. Ингэж залилахдаа нэлээд сандарсан байдалтай, нулимс дуслуулан ярьдаг бөгөөд бусдад түрийвч дүүрэн мөнгө харуулдаг аргатай гэдэг.
Түрийвч дүүрэн мөнгөтэй, цэвэрхэн хувцастай, яарч сандран ярих залуугийн үгэнд итгэж, мөнгө өгсөн нэлээд олон иргэн “Болгоомжтой байхыг сануулсан” постыг фэйсбүүкэд оруулжээ.
Түүнд залилуулсан иргэд Дамбын уулзвар, Зайсан, И-Март, II эмнэлгийн зогсоол гээд олон газраар явж, залилан хийдэг талаар мэдээллээ хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Uu huurhii 5n shard irtsen ybj baisansht\n\n
uu huurhuu ,bi erteed E martiin tend 20000 tug.ugsun nuhur dureeree baina.za yahav buyan bolno biz de