Нэгэн цагт төр түшилцэж явсан нөхөд нэг нэгээрээ хууль, хяналтын үүд сахиж суудаг жишиг нэгэнт тогтжээ. Ялангуяа Засгийн газрыг тэргүүлж, төрийн хувь заяаг шийдэж явсан үе, үеийн Ерөнхий сайд нарын хэрэг олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татдаг. Тэдний ихэнх нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байдаг.
Саяхан л гэхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг шүүх эцэслэж, ял оноосон бол Ерөнхий сайд асан С.Баярын хэрэг шүүхийн шатанд явна. Энэ хоёроос гадна Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдох хэргийг прокурорт шилжүүлээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар цагтаа Засгийн газрыг тэргүүлж Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ч.Сайханбилэг нарын гурван хүний хэрэг олны анхаарлын төвд байна.
Хэдийгээр тэдний Ерөнхий сайдаар ажиллаж байсан цаг хугацаа, холбогдсон хэрэг нь өөр ч хууль хяналтынхны үүдийг сахих тавилан нь ижил байжээ. Тэд эхнээсээ ял сонсож эхэллээ. Одоо Ерөнхий сайд асан М.Энхсайханы араас С.Баяр, тэгээд Ч.Сайханбилэг, дараа нь хэн бэ гэх асуулт л үлдээд байна.
-ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНД 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО-
Одоогоос 24 жилийн өмнө Засгийн газрын тэргүүнээр 1.6 жил ажилласан М.Энхсайханыг өнгөрсөн парламентын үед Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр ялласан билээ. Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, дээрх гэрээн дээр эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгасан байдаг.
Хэдийгээр М.Энхсайхан шалгагдаж байх хугацаандаа өөрийгөө гэм буруугүй гэдгээ хэвлэлийнхэнд хэд, хэдэн удаа хэлж байсан ч шүүхээс түүнд 4.6 жилийн хорих ял оноосон юм.
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан /2020.05.07/ гарагт болсон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн яллагдагч М.Энхсайханд 4.6 жилийн ял оноож, ялаа эдэлж дууссаных нь дараа нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргасан юм. Одоо тэр ШШГЕГ-ын харьяа хорих ангид шүүхээс оноосон ялаа эдэлж байна.
-ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР НАРЫГ ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОЛОО-
Монгол Улсын Засгийн газрыг 2008-2009 оны хооронд "толгойлж" явсан Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд явна. Түүнд холбогдох хэргийг энэ сарын 25-ны өдрийн 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлоод байна.
Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.
Тэрбээр хэргийнхээ талаар хэвлэлд "Намайг "Петровис" компанийн шатахууныг Оюутолгойд хэрэглээний үнээс өндөр үнээр шахсан гэдэг. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа ийм зүйл хийсэн бол "Петровис" ашигтай ажилласан болж таарна. Тийм зүйл алга. Дээр нь Оюутолгойн талаас мэдүүлэг аваагүй гэх мэт олон асуудал байна. Биднийг улсад хохирол учруулсан гэж яллаж байна. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Хохирогч байхгүй хэрэг яваад байна. Гэм буруутай нь ногтлогдвол надаас авахуулаад ял хүлээхэд бэлэн байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.
-ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ ХЭЗЭЭ МОНГОЛД ИРЭХ ВЭ?-
Өнгөрсөн парламентын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг 2015 онд Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөг хөрөнгө оруулагч талтай үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, саяхан хэргийг нь прокурорт шилжүүлсэн байдаг.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мөрдөн шалгалтын явцад гаднын оронд эмчилгээ хийлгэх нэрийдлээр эх орноосоо оргон зайлсан гэж үзэж байгаа.
Түүнийг өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж, бүр интерполд хүртэл хандсан удаатай. Энэ хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-д амьдарч байгааг нь тогтоосон юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэндээ хуулийн фирм хөлсөлж, Монгол Улсын хууль хяналтын байгууллага улс төрийн зорилгоор яллах гэж байна гэх гомдол гаргасан. Хэдийгээр яллагдагч нь эх орондоо ирээгүй ч түүнд холбогдох хэрэг нь прокурорын шатанд хянагдаж байна. Харин тэр хэзээ эх орондоо ирэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 27 )
Сайханбилэг ирээд эд нартайгаа хамт шоронд суучхаачээ. Тэгвэл дажгуй шуу
Элбэг халзан ганболд гээд араасаа
Нам нэрээр хуйвалдан эрх мэдэлд хүрч түүгээрээ дамжуулан их хэмжээний хөрөнгө завшсан хүмүүст хариуцлага хүлээлгэх нь зөв. Тэд ажлаа сайн хийж чадаагүй юм гэхэд сэтгэлээсээ хийгээгүйн төлөө хариуцлага тооцох ёстой. Үүнийг улс төрөөр явсан тэдний санхүүгийн байдал Монгол улсын санхүүгийн байдлаар жишин тодорхойлж болно.
Тэлний араас Элбэгдорж Батүүл за тэгээд МАНАН гийн бүтээгдэхүүнүүд бүгдээрээ арааснь очноо.
хууль бусаар тэрбумтан болсон нөхрийг хурдан шалгаад шоронд нь явуулаачээ албан тушаалаа урвуу”лан ашигласан нь үнэн
Юмыг багаас нь эхлэж байнадоо. Эхлээд омч хоронгод санаархсаныг шvvчихлээ. Дараа ньидэж завшиныг шvvх байхаа
ХУЛГАЙЧ ,ЛУЙВАРЧИН С.БАЯР түүний дараа ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН, Б.ХУРЦ, Ч.САЙХАНБАЛАГ, С.БАЯРЦОГТ нарын ТӨРӨӨС ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ШОРОНД бүх насаар нь шоронд ХАТААХ ХЭРЭГТЭЙ.
Хурц хүн хулгайлаад монголд авчираад тамласан шиг үүнийг олоод ирнэ биздээ?!\n
Turiin undur alban tushaal huuli yilchlehgyi yumuu.alban tushaaldaa erdej yuch hiij bolno geed luivar hiij ulsaa hudaldsan bol hatuu shiitgeliig hench baisan onooh hetegtei
Энэ муусайн новшнуудыг шоронд суулгаад бидэнд мөнгө орж ирэх биш. Харин хохирлыг барагдуулах ёстой шүү дээ. Зүгээр л 4 эсвэл 5 жил өгөөд яах юм бэ?
бүгдийг нь шоронд ясыг нь цайлга
ednii xorongo xuraaval or 30 terbum am dollar zugeer l garaad irne
ednii xorongo xuraaval or 30 terbum am dollar zugeer l garaad irne
badanjunai Elbegdorj Zoljargal exnii eeljind yavkh estoi shuu
badanjunai Elbegdorj Zoljargal exnii eeljind yavkh estoi shuu
Хөрөнгий нь хураахгүй бол хөгшин асман ухна шиг энэ новшнуудыг шоронд суулгасны ашиг юу байна.
Hehe mani heddee yamar pad baih ve dee. Tomchuul, ih garyin hulgaichid negnee l chadaj horloj tonoj deeremdej bga ajilbar. Chi ih hulgailsan, hesgee nadtai huvaaltsahgui bol hucheer bulaaj avna. Hulgailsan zuils ni yamar ulsiin humrugt orj irdeg bish. Odoogiin tolgoi nariin karmaand l ochno. Tegsenee daraagiin tolgoi nar ni odooginhnoo tasdaj hayna. Erguu mal mani hed ni concert uzej baysaad l. Eh oron ih yum olj dolooh baigaa yum shig bodno. Hoorhii chaavaas
Эх орноо худалдсан Эби, Баба ба 40 дээрэмчинг яллах шударга цагийг үздэг л юм байна. Ял нь бага ч гэсэн ямар ч байсан яллаж байгаа нь дэвшил юм даа.
Мэдээж М.Энхболд,Элбэгдорж, Баярцогт, Сайханбилэг, Эрдэнэбилэг, Батбаяр гээд....
улсын хор найруулагч бадамжунай яагаад хайхгүй байгаа юм бэ м.энхболдын хэрэг хаана байна энэ хүнийг л зайлуулчих юм бол бүх хэргийг нь гаргаж тавина гээд хүүк орилоод байсан яасан
4 жил дэндүү бага байна! Бүх хөрөнгийг нь хураах ёстой! Дараа нь Элбэгдорж, Сайханбилэг, гээд л хөвөрч өгөх ёстой!!!
Хятадад бол шууд буудуулах бсан биз. 4жил бол их мөнгө идсэн хүмүүсд юу ч биш биз. Ми Энхболд хотийн дарга бхдаа аймаар их хахуул авдаг бсан гэж сонссон юм байна. Жирийн иргэдэд бол 4 байтугай ял өгдөг.
Нэг хүнд оногдох луйварчныхаа тоогоор хэний ч дор орохгүй учир С.Баярын ардаас биеэ өмөөрч бусдыг буруутган буруутган ачигдах луйварчид хаа мундах вэ?
Дараагийнх нь Тарвагадор Да Ганболд Баярцогт Сайханбилэг Ми Энхболд гээд цуврана харин эдгээр хулгайч нарт ял өгч чадахуу
Баярцогт. Сайхан билэг. Бат Үүл. Элбэгдорж. Зол жаргал. Ганболд. Тухайн үеийн АН ын ледирүүд мөн л дөө. Яагаад ийм байдал үүсэв. Энэ Ц. Элбэгдорж л чирлээ дээ.
Элбэгээ эмнэлэгт тарвалзаад Энхсайхан шоронд байна гэхээр л нэг шудрага бус байна даа
Худлаа худлаа жүжиг тавилттай жүжиг