Байлдагчийн асуудлаар мэдээлэл, тайлбар өглөө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Б.Бямбадоржийг зодож, эрүүг нь хугалсан, үүнийгээ ар гэрийнхнээс нь нуусан мэтээр бичиж нийтэлжээ. Энэхүү зөрүүтэй мэдээлэлд “Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Бямбадорж нь Ховд аймгийн Жаргалант сумаас 2019 оны II дугаар ээлжээр тус ангид татагдан ирж алба хааж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ангийн харуулд томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Байлдагч Б.Бямбадорж нь 24.00-02.00 цагийн хооронд тайван цагийн байлдааны үүрэг болох харуулын цэг дээр цагийн манаачийн үүрэг гүйцэтгэх үедээ “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-ийг зөрчин харуулын цэгээ дур мэдэн орхиж явсан. Ангийн харуулын манаа халагч дэд түрүүч Р.Баднаанямбуу цагийн манаачийг халалцахаар зарим харуулчдын хамт харуулын цэгт очиход цагийн манаач байлдагч Б.Бямбадорж байгаагүй бөгөөд тэрээр ангийн тавиуланд байрлах нураасан барилгын дотор унтаж байсныг олсон байна. Улмаар манаа халагч, дэд түрүүч Р.Баднаанямбуу байлдагч Б.Бямбадоржийг харуулын цэгээ орхин унтлаа хэмээн харилцааны зөрчил үүссэн. Өдгөө тухайн хугацаат цэргийн алба хаагч Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал сайн, энэ сарын 15-ны өдөр эмнэлгээс гарна. Уг асуудлыг Ховд аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Холбогдох албан тушаалтануудад хариуцлага тооцох болно. Ер нь ийм асуудал гарсан нь харамсалтай байна. Энэ бол байж болохгүй асуудал юм. Цаашид “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар” болон холбогдох дүрэм, журмыг мөрдөж, аюулгүйн арга хэмжээг сахиж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт дарга нарт үүрэг болголоо” гэж Хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах офицер, ахлах дэслэгч Д.Болормаа мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү зарим хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн мэдээлэлдээ “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй мэдээллүүд гарч байна. Хэрэг шалгаж байгаа цагдаагийн байгууллагаас товч мэдээлэл өгье. Энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр Ховд аймагт оршин суух Э гэдэг иргэнээс байлдагчийн биед гэмтэл учирсан талаар өргөдөл ирсэн. Үүний дагуу Ховд аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт нээн, мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Тухайн хэрэг дөрөвдүгээр сарын 28-29-ний шилжих шөнө болсон бөгөөд Зэвсэгт хүчний дугаар ангийн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г дэд түрүүч Б харуулын цэгийн сонор сэрэмж алдлаа хэмээн, биед нь гэмтэл учруулсан асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч, дэд түрүүчийн хоёрын хооронд асуудал гарсан. Харуулын байраа орхин явснаас болж маргаан үүсэж, эрх чөлөөнд халдсан асуудал байна. Цагдаагийн байгууллагад ирсэн өргөдлийн дагуу тавдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3.1-т зааснаар яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорын газарт хүргүүлсэн” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.243.186) 2020 оны 05 сарын 14

буруутай бсанч хүн зодох ёсгүй эмнэлэгт хэвтсэн л бол нилээд хүнд гэмтсэн гэсэн үг хуулийн дагуу зохих арга хэмжээ авах ёстой

0  |  0
зочин(192.82.72.61) 2020 оны 05 сарын 14

Тайван цаг л юм.даа. Түүнээс биш энэ цэргийг эх орноосоо урвасан хэргээр шийтгэх нь зөв. Харин түрүүчид торгох шиитгэл оноовол оноох эсвэл сануулга өгөх нь зөв. Үүргээ гүйцгэхээс санаатай зайлсхийж торист үйлд боломж гаргасан урвагч гэж үзэхээс өөргүй этгээдийг өмөөрсөн этгээд өөрөө бас урвагч.

0  |  0
Арай ч дээ(192.82.67.213) 2020 оны 05 сарын 13

Хугархай эрүүтэй цэргийн бие их сайн байгаа гэнэ. Бие нь сайн хүн алс холоос хотод ирж эмчлүүлж гэнэ. Мөн донгосдог бна даа??

0  |  0
Дорж(202.21.108.163) 2020 оны 05 сарын 14

Харуулын байр орхидог нохойн бааст шанаа өгөх хэрэгтэй. Эр цэргийн хийморьгүй. Арчаагүй новш.

2  |  0
2 уулаа буруутай.(192.82.72.167) 2020 оны 05 сарын 14

Шанаа авчээ дээ.3 жилийн цэрэг их хатуужил сайн байж дээ.Харуулын цэрэг постоо орхисон нь буруу байлдааны цагийн хуулиар бол зодуулсан нь арга хэмжээнд орно.Ямар адуу манаж байгаа биш дээ бүхэл анги зэвсэг цэргийн биеэ бүрэлдхүүнийг сахин хмгаалах үүрэгтэй.80 он байсан бол харуулын салааг дэглэх байлаа гэж.......

2  |  0
Top