Шинэ үеийн 20 гол тоглогч өнөөдөр “мэндэлнэ”

2020 оны 05 сарын 14

Сэтгүүл зүйн памфлет төрлөөр дагнан бичигч, сэтгүүлч Дамдинсүрэнгийн Дамдинжавын "Гол тоглогч 1, 2" ном хэвлэгдсэн даруйдаа худалдаалагдаж дууссан.

Тус ном эхний дэвтэртээ Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, З.Энхболд, Ц.Нямдорж зэрэг эрхмийн жинхэнэ түүхийг дэлгэж, өнгөрсөн 2018 оны “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл”-ээр шалгарсан. Харин “Гол тоглогч-2” номд Санжийн Баяр, Миеэгомбын Энхболд, Эрдэнийн Бат-Үүл, Бямбаагийн Нямтайшир, “MCS”-ийн Ж.Оджаргал зэрэг улс төр, нийгмийн гол зүтгэлтний талаар ёгт егөө хэлбэрээр өгүүлсэн байдаг.

Тэгвэл гуравдугаар дэвтэр болох “Шинэ үеийн Гол тоглогч” номынхоо тухай Д.Дамдинжав “Хожлын 20 бэрс” буюу “Шинэ үеийн гол тоглогч” номд маань ирэх жилүүдэд Монголын улс төр, бизнес, нийгмийн хожил хожигдол, ялалт ялагдалд нөлөөлж чадах 20 гол тоглогчийг онцлон багтаалаа” гэж тодотгов. 

Шинэ номын нээлт өнөөдөр 14:00 цагт “Интерном” номын дэлгүүрт болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top