Ш.Мөнгөншагай нарыг шүүх хурал ХОЁР ДАХЬ өдрөө үргэлжилж байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Салхитын мөнгөний ордын хэргээр Ш.Мөнгөншагай болон нэр бүхий шүүгч нарыг авлигын хэргээр шүүж байгаа билээ. Хурал өчигдөр /2020.05.14/ 10.00 цагт эхэлсэн бөгөөд шүүгдэгч Ш.Мөнгөншагай нар мэдүүлэг өгсөн. Улмаар 21:00 цагт завсарлаж, өнөөдөр /2020.05.15/ үргэлжлүүлэн шүүхээр болсон юм. Тэгвэл шүүх хурал дөнгөж сая эхэллээ.    

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.26.7) 2020 оны 05 сарын 15

Мөнхнаран ээж сургааль убпаласт болдог фесбүүк хуудас байдаг

0  |  0
Top